Ч.Улаан ДОЛОО дахь удаагаа САЙДААР томилогдлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг 94.5 хувийн саналаар томиллоо. Тэрбээр ийнхүү Монгол Улсын Засгийн газарт 7 дахь удаагаа сайдын албан тушаалыг хаших гэж байна. УИХ-ын гишүүн Ч.Улаан их хурлаас томилогдсоныхоо дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө ”Тэнд байгаа асуудлыг байнга мэдэрч байдаг. Манай гишүүд тун ажил хэрэгч хандлаа. Ойрын хугацаанд шийдэх ёстой олон чухал асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг арга замыг зааж, үүрэг даалгавар өглөө. Хамгийн гол нь гишүүд маань тэдгээр асуудлыг шийдэхийн тулд хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Энэ нь надад итгэл төрүүллээ. Үндэсний баялгийг үндсэн хуулиар хариуцаж байдаг онцлогтой салбар” гэж хэлсэн юм.

НАМТАР:

Ч.Улаан 1954 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн.1972 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль, 1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр, 1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академийг тус тус төгссөн. Доктор, профессор. 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажлын гараагаа эхэлж, 1985-1990 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгчээр дэвшин, 1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайдын албыг тус тус хашиж байв.  1996-2000, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд, 2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал, 2006-2007 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж ирсэн бөгөөд 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН-аас нэр дэвшин, Монгол Улсын Их Хурлын гишүүн болсон төдийгүй Сангийн сайдаар томилогдон ажиллаж байна.  2001 онд Алтангадас одон, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, 2010 онд Шударга журам медалиар тус тус шагнуулсан. 2007 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч болсон. Англи, орос хэлтэй.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Арга билэг(202.55.180.226) 2019 оны 01 сарын 15

Баяжихаас ч яахав..

0  |  0
Tsagaan(182.160.32.79) 2019 оны 01 сарын 14

EEE. Dordohiin doloo. Odoo ene tsovuun tsagt dordohiin bish deerdhiin 7 boloh bhaa kkk. Ulaidagguigee boliod tsgaardag bolooroi !

0  |  0
Жагаа(202.72.240.4) 2019 оны 01 сарын 13

Яасан ч албан тушаалд ханаж цаддаггүй юм... би чаднаа л гээд байх юм. Асуултанд хариулах болохоор мэдэж байгаа юм юу ч байхгүй ...ингэж бодож байгаа... тэгж бодож байгаа... байгаа, байгаа гээд л байх юм...тоймтой юм юу ч хэлсэнгүй...Хөгшин хүн ясаа амраамаар юм. Хулгайлсан хөрөнгөө манах арга нь албан тшаал болохоор ингэж улайрдаг байх доо. Тэр бусдынх нь долгинож хэлж байгаа үгийг нь сонсохоор ой гутмаар... Энэ МОНГОЛ орон маань ер нь юу л болоод байна даа ... даанч дээ

0  |  0
Малын эмч(64.119.16.240) 2019 оны 01 сарын 13

ХХААХҮ яамны сайдаар томилогдсон баяр хүргээд ажлын амжилт хүсье

0  |  0
Зочин(49.0.219.252) 2019 оны 01 сарын 13

Баяр хүргэж амжилт хүсье ээ.

0  |  0
Зочин(202.126.89.8) 2019 оны 01 сарын 12

УЛААН САЙДАД БАЯР ХҮРГЭЖ, АМЖИЛТ ХҮСЬЕ

0  |  0
Зочин(112.72.11.109) 2019 оны 01 сарын 12

Улаан 6удаха сайд хийгээд улс оронд мтнь ямар үр дүн өгөв. Энхболд бхйгаа учоаас ийм новш гарч бна. Эгхболдтойгоо зайл зайл зайл

0  |  0
Зочин(59.153.112.150) 2019 оны 01 сарын 12

Монголын намын тоо хүний харьцаа ”зуун ямаанд жаран ухна, зургаан ямаанд гурван ухна” гэдгийг харуулж байна. Хүний нийгмийн тогтолцоо, хөгжлийн талаар хичнээн үзэл онол байдаг вэ, тэр хэмжээгээр л нам гээч нь баймаар юм. Яагаад гэвэл үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийг нам гээд байгаа биз дээ. Энд үзэл бодол биш бариталдаг үзэл онолоороо нэгдэх гэж ойлгох байх л даа.

0  |  0
Зочин(59.153.112.150) 2019 оны 01 сарын 12

Монголд хөдөө аж ахуйг сайн мэддэг, удирдаж залж чиглүүлэх үүнээс өөр хүн байдаггүй хэрэг үү? Байж л таараа, харин тэд хуйвалдаан, бүлэглэлд орох хүсэлгүй учир гадуурхагддаг биз дээ. Нам нэрээр хуйвалдагчдыг бүгдийг нь зайлуулчихмаар л байгаа юм даа. Саяхан дээд шүүх 31 дэх намыг бүртгэж авлаа гэсэн мээдээлэл байсан. Балчир хүүхдүүдээ оруулаад өнөөдөр Монгол улсын хүн ам 1300000. Энэ тоог намын тоонд хуваагаад харвал нэг намд 1300000:31=41935, нэг намд 42000 хүрэхгүй хүн ногдож байна. Үүнээс хүүхдийн тоог хасвал насанд хүрсэн хүн нь хэд байх вэ? Энэ тоо юуг өгүүлж байна аа?

0  |  0
Adiu(66.181.182.148) 2019 оны 01 сарын 12

Za odoo bolio tetgebertee gar zaluu khumust bolomj olgo

0  |  0
ХЭНЧБИШ(203.91.115.54) 2019 оны 01 сарын 12

Зангарагтай төрийн түшээ шүү Хүрэлсүхээс тохой өндөр ерөнхий сайд баййх хүн дээ. ДААН Ч...

0  |  0
ХЭНЧБИШ(203.91.115.54) 2019 оны 01 сарын 12

Зангарагтай төрийн түшээ шүү Хүрэлсүхээс тохой өндөр ерөнхий сайд баййх хүн дээ. ДААН Ч...

0  |  0
зочин(66.181.180.203) 2019 оны 01 сарын 12

СҮХБААТАР АЙМГИЙН 2020 ОНЫ СОНГУУЛИЙН ТОЙРГИЙН НАЙМАА ШҮҮ ДЭЭ. 7 УДАА АРАЙ Ч ДЭЭ. ӨМНӨ НЬ ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ. ЮУ Ч БҮТЭЭХГҮЙ БУГ ЧӨТГӨР ШИГ Л СУУГААД БАЙНА. АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ НҮДЭЭ УХААД ӨГЧИХ ШАХАХ ЮМ. ИЧМЭЭР НОВШ ВЭ.

0  |  0
Зочин(64.119.20.85) 2019 оны 01 сарын 12

Улайдаггүй урвагч Улаан гэгч өгөр өвгөн албан тушаал, алт мөнгө, авгай хүүхэнд нугасгүй шүү хөөрхий.

0  |  0
Сэлэм(202.21.106.162) 2019 оны 01 сарын 12

Ишш зайлуул дарангуйлагч коммунист Хүрэлсүх жалга довны үзэлээр улайдаггүй Улаан аа сайд болгож санаа амарав бололтой. Энэ ичиж улайдаггүй Улаанаа шахаад шахаад ус л гарна даа.

0  |  0
Top