ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэн ямар ч бэрхшээлийг даван туулна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 14

 

Хонь
 

Өнөөдөр хониныхон бүхий л зүйлийг зөв хийнэ. Зөв дүгнэлт гаргана. Хамгийн гол нь анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс эрсдэл гаргаж магадгүй.
 

 

Үхэр
 

Гол хүн нь байх гэж хичээх хэрэггүй. Сайхан сэтгэлтэй байгаарай. Уур уцаар, бусдыг захирах гэсэн байдал танд өнөөдөр зохихгүй.
 

 

Ихэр
 

Сайхан өдөр байна. Хэрэгтэй хүмүүстэй танилцана. Ажлын чадвар өндөр байж, ямар ч бэрхшээлийг даван туулна.
 

 

Мэлхий
 

Амбиц хөөсөн төсөл барьж авахад таатай өдөр. Хувийн амьдралаа эмхэлж цэгцлэх сайхан боломж олдоно. Хамгийн хэцүү мөрөөдлөө биелүүлэх зоригтой алхам хийнэ.
 

 

Арслан
 

Таныг урагшлахад нөлөө үзүүлэхүйц сайхан мэдээ сонсоно. Шинэ амжилт ололтод хүрэх түлхүүр таны гарт ирнэ.
 

 

Охин
 

Сүүлийн үед юу хийсэн, ямар алдаа гаргаснаа сайн бод. Өөрийнхөө үйлдэлд дүгнэлт хий. Өөрийгөө ойлгосноор цагийн аясаар нөхцөл байдлыг засч болно.
 

 

Жинлүүр

Ямар нэгэн асуудлаар сонголт хийх хэрэгтэй болно. Сонголт хийхэд амаргүй байх ч бүх зүйлд нэмэх, хасах хоёр тал байдгийг сана. Иймээс удаан бодолгүй сонго.

 

Хилэнц

Хүмүүст багшлах өдөр. Илүү туршлагатай хүнтэй зөвлөлд. Бусдын ярианаас өөрт хэрэгтэй мэдээлэл сонсоно. Дарга удирдлагын зүгээс таныг хянаж магадгүй.

 

Нум

Юу ч бодолгүйгээр урсгал даган хөвөх нь танд хэрэгтэй зүйл биш. Оюуны хүчин чадлаа өндрөөр үнэл. Нөхцөл байдлыг яаж сайжруулах вэ гэдгийг бод.

 

Матар

Хувийн амьдралаа ажилтайгаа бүү холь. Ойр дотны тань хэн нэгэн танаас тусламж хүснэ. Гэхдээ та өөрийнхөө ажлыг орхигдуулж болохгүй.

 

Хумх

Олноороо хэлэлцвэл сайхан санаа олно. Эргэн тойрныхонтойгоо санал зөрөлдөж магадгүй. Гэхдээ үзэл бодлоо маргалдахгүйгээр илэрхийл. Хүмүүс таныг ажиглаж байгаа.

 

Загас

Эмх цэгцтэй байгаарай. Хүмүүс танаас үнэнийг шаардана. Бусдад үзэл бодлоо илэрхийлэхдээ "Миний бодлоор", "Надад ингэж санагдаж байна" гэх зэрэг үгийг хэрэглэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top