ДОРНЫН ЗУРХАЙ: Бурханы үйл, хувцас хийхэд сайн

2019 оны 01 сарын 14

Өвлийн адаг хөхөгчин үхэр сар. Таван шар мэнгэтэй, Цагаагчин гахай өдөр


  • Аргын тооллын: 2019.1.14, Даваа гараг
  • Билгийн тооллын: 8
  • Наран ургах шингэх: 08.34-17.27
  • Үс засуулбал: Нас уртасна
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top