ДАРХАН-УУЛ: Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах сургалтад хамрагдав

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 14

Авлигатай тэмцэх газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах нь” сэдэвт сургалтыг энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтын эхний өдөр төрийн байгууллагуудын удирдах 100 гаруй албан тушаалтан хамрагдсан байгаа бол сургалтын хоёр дахь өдөр хүний нөөц, дотоод ажил хариуцсан албан хаагчид хамрагдсан байна.

 

Төрийн албаны шинэ хуулийн хэрэгжилтийг хангуулах, удирдах албан тушаалтнуудыг сонгон шалгаруулалтад бэлтгэх, тэдний ёс зүйн ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд сургалтын гол зорилго оршиж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top