Алт олборлогч 10 гаруй компанид хөнгөлттэй зээл олгожээ

2019 оны 01 сарын 14

Алтанд ногдуулах Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /АМНАТ/  2.5 хувийн хөнгөлөлт хэрэгжих хуулийн  хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-нээр дуусгавар болоод байгаа. Засгийн газраас уг хөнгөлөлтийг цаашид 5 жилийн хугацаанд мөрдөх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж, хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Харин УИХ-ын чуулган улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор товлосон цагтаа хуралдаж, хэлэлцэх ёстой асуудлуудаа хэлэлцэхгүй байгаагийн улмаас алтны роялтигийн асуудал ч гацаанд орсон.


Иргэд, аж ахуйн нэгжүүдээс он гарснаас хойш 2.5 хувийн татварын асуудлаар Монголбанкинд олон удаа хандаж байгаа гэж Монголбанкны зүгээс мэдэгдэж байна. Хэрэв эрхзүйн орчинд өөрчлөлт оруулахгүй бол алтны салбарынхан АМНАТ-ыг 9 хувиар тооцож төлөхөөр нөхцөл байдал үүсээд байна.


АМНАТ гэдэг бол тушаасан алтны борлуулалтын орлогоос шууд суутган төсөвт төвлөрүүлдэг татвар юм.  


Тодотгоход, Засгийн газар алтны олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж, жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд эхний ээлжинд алт олборлогч 10 гаруй компанид  хөнгөлттэй зээл өгч эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top