ӨМНӨГОВЬ: Аймгаас таван улсын аварга малчин тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 14

Өмнөговьчууд 2018 онд 2598440 толгой мал сүрэг тоолуулсан бөгөөд 5951 малчин өрх байна. Монголын уламжлалт мал аж ахуй, мал маллах арга ухааныг залуу малчдад өвлүүлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, мал сүргээ өсгөн үржүүлж ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Өмнөговь аймгийн малчдыг Монгол Улсын "АВАРГА МАЛЧИН"-аар тодруулжээ.

 

Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин Чулууны Жигмэддорж, Хүрмэн сумын Хүрмэн багийн Рэнцэнхоролын Баянчулуун, Номгон сумын Хармагтай багийн Өвгөнхүүгийн Гомбодаш, Цогт-Овоо сумын Найз багийн Бямбаагийн Галхүү, Ханбогд сумын Баян багийн малчин Жигжидмаагийн Бямбадорж нар УЛСЫН АВАРГА МАЛЧИН боллоо. 2019 оныг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил болгон онцолж малчид, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн дорвитой ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top