ЭХЭМҮТ-өөс жирэмсэн эмэгтэйг харьяаллын бус хэмээн явуулснаас ургаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 14

Эх хүүхдийн эрүүл мэндийн төв буюу бидний хэлж заншсанаар Эх нялхсын эмнэлэгт хандсан жирэмсэн эмэгтэйг "Харьяаллын бус" хэмээн хүлээж аваагүйн улмаас зулбалт өгч, ургаа алдсан хэрэг өнгөрөгч долоо хоногт гарсан байна.

 

Тодруулбал, нэгдүгээр сарын 5-ны өглөөний 08:40 цагт зургаан долоо хоногтой жирэмсэн эмэгтэйд зулбалтын шинж тэмдэг илэрсэн тул Яаралтай түргэн тусламжийн төвд ханджээ. Улмаар түргэний эмч нар эмэгтэйг ЭХЭМҮТ-д хүргээд явсан байна.

 

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, дээрх эмэгтэй ЭХЭМҮТ-ийн хүлээн авах тасгийн хүлээлгийн өрөөнд нэг цаг гаруй хүлээсэн гэх ба жижүүр эмч түүнийг "Харьяаллын бус" хэмээн хүлээж аваагүй аж. Тиймээс эмэгтэй өөрийн харьяаллын дагуу Нэгдүгээр төрөх рүү явах замдаа зулбалт өгч, ургаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

 

Харин дээрх хэргийн талаар ЭХЭМҮТ-ийн зүгээс тайлбарлахдаа, "Бидний хариуцах асуудал биш, харьяаллын бус өвчтөнийг хүргэж ирсэн Яаралтай түргэн тусламжийн эмчээс болж энэ асуудал үүссэн" хэмээлээ.

 

Сар хүрэхгүй хугацааны өмнө буюу өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сард ЭХЭМҮТ-д төрөхөөр ирсэн эмэгтэй тасаг андуурч орсны улмаас эмнэлгийн гадаа буюу таксинд амаржсан тухай асуудал гарч байсан. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭХЭМҮТ, аймгуудын нэгдсэн эмнэлгийн захирал, дарга нарт албан даалгавар өгч, аль ч эрүүл мэндийн байгууллагууд жирэмсэн эмэгтэйд хүндрэл учруулахгүй, оршин суугаа байршилд ойрхон, харьяалал харгалзахгүйгээр тусламж үзүүлэх  зохион байгуулалтын арга хэмжээ авахыг тусгасан байдаг. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын гадна ба дотор хаягжилтыг өдөр ба шөнийн аль ч цагт иргэдэд ойлгомжтой байлгахыг чиглэл болгосон. Гэвч өнөөдрийг хүртэл Эрүүл мэндийн сайдын дээрх тушаал, даалгавар хөрсөн дээрээ бууж хэрэгжихгүй байгаагаас үүдэн төрж амжаагүй нэгэн амь үгүй боллоо. Энэ хэрэгт хэн хариуцлага хүлээх вэ!


Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.0.136) 2019 оны 02 сарын 08

Emnelgiinhen gar hardag ni unen shuu dee.Yostoi unen.Turuh ehchuuded uilchildeggui biz dee.Mungu ugunguut guildeed irdeg amid jisheenuud bii shuu.Emchiin yos zui bol neg ue arai l denduu bolson doo.

0  |  0
ирэн(66.181.161.65) 2019 оны 01 сарын 15

ѳѳдѳгүй гэдэг нь

0  |  0
Иргэн(202.9.43.4) 2019 оны 01 сарын 16

Сайд огцроо чинии үг юу ч биш юм яасан их зэвүүн хүүрнүүд бэ эмч эмнэлгиин сувилагч нар гэж авлигач

1  |  0
.(112.72.12.17) 2019 оны 01 сарын 16

КҮНД СУРТАЛТАЙ МУУ КҮҮР БОЛСАН ЭМЧ МАНУХАЙ НАРЫН ШУНАЛТ БУЗАР АВИР АРАНШИНГИЙН ТУХАЙ ШҮҮМЖИЛЬЯ АА. МУУ НОХОЙ ЗАНТАЙ ЭМЧ НАРЫГ ӨӨРСДИЙГ НЬ ГЭМТЭЭЖ ЗОД. ТЭР ШҮҮМЖЛҮҮЛЭЭД БАЙГАА САЙД НЬ ЭНЭ МЭТ ЭМЧ НАРЫН ЭМЧЛЭХ ЭРХИЙГ НЬ ХАС ХОХИРОГЧИЙН ГЭР БҮЛ ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГА ГАРГААД ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ БОЛ ТЭР МУУ ЭМЧИЙГ АЛ ӨӨР АРГАГҮЙ ИЙМ Л НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙГАА. ГОМДОЛ ГАРГААД ЮУ Ч БОЛОХГҮЙ ДЭЭ. ХУВИЙН ТООЦОО ГЭЖ НЭГ САЙХАН ЮМ БИЙ ШҮҮ

1  |  0
Зочин(43.228.131.90) 2019 оны 01 сарын 16

saidaa odoo ogcorya

1  |  0
irgen(66.181.180.203) 2019 оны 01 сарын 15

Setguulch ania yadahnaa zuv bichgiin durem medehgui argagui l TMCiin bolovsroltoi yum aa. iim aldaatai yumiig emch nar yaj heregjuuleh ve. ene salbaraas zailah heregtei.

1  |  0
Eej(66.181.180.195) 2019 оны 01 сарын 16

ЯМАР ЭМГЭНЭЛТЭЙ БАЙНА АА, МОНГОЛ ХҮН, МОНГОЛЧУУД ГЭЖ ҮНЭХЭЭР ӨӨДГҮЙ, ХҮНИЙ АДАГ ШААРУУД БОЛЖ ДУУСЧ БАЙНА ДАА! ЗҮРХ СЭТГЭЛ, ХҮН ЧАНАР, ЕС ЗҮЙ, ҮҮРЭГ ХАРИУУЛАГА ЭД БҮХЭН ҮЗЭЭД ӨГЬЕ Ч АЛГА БОЛЖЭЭ, ЮУТАЙ ЭМГЭНЭЛТЭЙ ВЭ

1  |  0
иргэд олон түмэн(103.57.94.38) 2019 оны 01 сарын 16

Толгой хаялсан сэтгүүлч авгайн шийдвэр хөрсөнд буух байтугай хөх тэнгэрт ч тогтолгүй замхараа биздээ,ярьсан юмныхаа ардаас гүйцэтгэлийн шалгалт хийдгүй ,хариуцлага тооцодгүй,яриад орхидог улсын ажил яаж явахавдээ?ажил хариуцах чадвартай мэрэгжлийн хүн тавиасай билээ.

4  |  0
ЭМЯАМ(112.72.11.102) 2019 оны 01 сарын 16

Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлэгийн захиралуудын олонхи нь авлига намын шахаагаар томилгдсрн ардаа тодрохой эздүүдтэй тул ЯАМны сайд нь яаж ч чаддаггүй Хэн хэнд авлига өгч албан тушаалд очсон нь тодорхой л байдаг даа

2  |  0
ЭМЯАМ(112.72.11.102) 2019 оны 01 сарын 14

Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлэгийн захиралуудын олонхи нь авлига намын шахаагаар томилгдсрн ардаа тодрохой эздүүдтэй тул ЯАМны сайд нь яаж ч чаддаггүй Хэн хэнд авлига өгч албан тушаалд очсон нь тодорхой л байдаг даа

0  |  0
Эх(202.9.42.95) 2019 оны 01 сарын 14

Эх нялхсын эмч сувилагч ажилчид ердөө л мөнгө харсан уудаггүй сэтгэлгүй цаг нөхцөөсөн улс л байдаг юм билээ ямарч үйлчилгээ байхгүй авахын дон шүглэсэн хүмүүс тэдэнд мөнгө л өгвөл хагас дутуу ажил хийнэ ажлын байран дээрээ олдоно гэж байхгүй тэгээд тэр их зан ,харьцаа гэж юу ч алгаа.Бухидахгүй байж чадахгүй газар даа.

0  |  0
ХМ (139.5.216.124) 2019 оны 01 сарын 15

ЭНЭ ЮМАН ДЭЭР ХҮН ЧАНАР ЖУДАГ ЯРИНА ШҮҮ УНАСАН БӨХ ДЭЭР ШАЛЧИГНАЖ ОЛОН ЮМ ЯРЬЖ ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЖ БАЙХААР

2  |  0
иргэн,(202.179.25.132) 2019 оны 01 сарын 16

өнөө Хуулийн дээр Хулгайч гэдэг шиг Сайдынхаа дээр гарсан Ёс зүйгүй Гар харсан Мэдлэг муутай нэр муутай Гавьяатын цол шиг Эрдэмтэн Доктор Профессор цол гуншинтай Мэдлэгийн хэмжээ нь Зовлон үзсэн Чавганцаас дор гэдгээ мэдэхгүй Дураараа авирлаж Иргэдийг хохироож байгаа юм шүү дээ

2  |  1
Top