Төрийн албан хаагчийн төлөөллийн сонгон шалгаруулалт болно

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 01 сарын 14

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байна. Төрийн албаны тухай хуульд төрийн албанд шатлан дэвшүүлэх, мэргэшүүлэх багц сургалтад заавал хамрагдах, төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх, байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах зэрэг төрийн албаны шинэчлэлийн үзэл санаа тусгагдахын зэрэгцээ Төрийн албаны зөвлөлд төрийн албан хаагчийн хоёр төлөөллийг нэр дэвшүүлэн сонгон шалгаруулж томилохоор хуульчилсан.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос баталсан төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам баталсан юм. Журмын дагуу төлөөллийн сонгон шалгаруулалт зарлагдаад байгаа бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох төрийн албан хаагчдыг 2019 оын нэгдүгээр сарын 17-нд бүртгэнэ.


Төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан, дээд боловсролтой, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн, 45 нас хүрсэн төрийн албан хаагч төрийн албан хаагчийн төлөөлөлд нэрээ дэвшүүлж өрсөлдөх нь нээлттэй юм.


Сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу. 


Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top