ДОРНЫН ЗУРХАЙ: Эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайна

2019 оны 01 сарын 15

Өвлийн адаг хөхөгчин үхэр сар. Дөрвөн ногоон мэнгэтэй. Хар хулгана өдөр

  • Аргын тооллын: 2019.1.15, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 9
  • Наран ургах шингэх: 08.34-17.28
  • Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Авахуй


Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, эм найруулах, гэргий авах, элч зарахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top