ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан гэрээ хэлэлцээ хийхэд таатай

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 15

 

Хонь

Хийсэн үйлдэл болон хэлсэн үгийнхээ талаар хэн нэгэнд тайлбар хэлэх хэрэгтэй болно. Өнөөдөр таны үйлдлийг бусад хүн хянаж магадгүй. Юу ч болж байсан тэвчээртэй байж, өөрийгөө хяна.

 

Үхэр

Найрсаг байгаарай. Тактик, тэвчээр хэрэгтэй. Ингэвэл бусад хүн таныг ойлгох болно.

 

Ихэр

Аз сорьсон алхам бүү хий. Нууц ил болно. Ерөнхийдөө жирийн нэг өдөр байна.

 

Мэлхий

Маргалдаж байгаа хүмүүсийг эвлэрүүлэх гүүр болох хэрэггүй. Аливаа зүйл ойлгомжгүй санагдаж магадгүй.

 

Арслан

Юу ч хийлгүй түр азнаж аливааг дүгнэ. Ингэвэл та цааш хөдлөх болно. Эргэн тойрны хүмүүсийнхээ тусламжийг авч болно.

 

Охин

Зоригтой үйлдэл хийж, бусдаас өөрөөр ажиллавал амжилт таныг хүлээж байна. Амьдрал танаас шинэ санаа, гүйцэтгэл шаардана.

 

Жинлүүр

Чухал санагдаж байгаа зүйлүүдийг тодруулахад өдрийг зарцуулна. Гэхдээ энэ нь энгийн зүйл байж мэдэх юм. Өнөөдөр таны санааг зовоож байсан асуудал дараа өдөр нь юу ч биш санагдаж мэднэ.

 

Хилэнц

Гаргасан алдаагаа эргэн санана. Нөхцөл байдал давтагдах юм шиг санагдаж болох ч өмнө нь гаргасан алдаа туршлага болсон учир энэ удаад өөрчлөх боломжтой.  

 

Нум

Дотооддоо зөрчилдөнө. Нөхцөл байдлыг ойлгож дүгнэлт хий. Ойлгохгүй байгаа зүйлийнхээ талаар ойр дотныхонтойгоо ярилц.

 

Матар

Хүмүүс танд шүүмжлэлтэй хандаж мэдэх учир амлалт өгөхдөө болгоомжтой бай. Сайн талаа бусдад харуул.

 

Хумх

Хүмүүсийн шударга байдлыг үнэл. Гэрээ хэлэлцээ хийх, эмээж байсан ажлаа барьж авахад таатай өдөр.

 

Загас

Ирээдүйнхээ төлөвлөгөөг гарга. Зорилгоо бодит байдал болгох алхам хий. Энэ нь цааш хөдлөхөд тусална.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top