Terracom компани Монгол дахь нүүрсний гарцаа нэмэгдүүлнэ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 01 сарын 15

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Terracom” компани Монгол дахь нүүрсний гарцаа нэмэгдүүлж гурван сая болгох зорилт тавьжээ. Монголд хэрэгжүүлж буй төсөлд нэмэлт ил уурхайнууд ашиглалтад орох бөгөөд үүнд коксжих нүүрсний өөр нэг уурхай багтжээ. Ирэх хоёрдугаар сард олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөж байгааг “Terracom” компаниас мэдээлсэн байна. Тус компани Баруун ноён уул ордоос нүүрс экспортолж байгаа юм.

 

Анх 2014 оны наймдугаар сард нүүрсний экспортоо эхлүүлсэн эл уурхайн нүүрсний ашигтай нөөц нь 19 сая тонн ч цаашид нөөцийн хэмжээ нэмэлт хайгуулаар ихсэх боломжтой ажээ. “Terracom” компани 2015 оны сүүлээр олборлолтоо зогсоосон ч 2016 оны наймдугаар сараас олборлолтоо дахин эхлүүлж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Otgoo (202.126.89.83) 2019 оны 01 сарын 15

30н машин өдөртөө ачиж чадахгүй байгаа уурхай хэзээ 3н сая тонн гаргах бол доо

0  |  0
Top