Халиа үүссэний улмаас айлууд мөсөнд автжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 15

Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус гарч халиа үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, хальтиргаа гулгаа үүсэж, гэр байшин мөсөнд автаж, айл өрх амьдрах боломжгүй болжээ.

 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга, захирагчийн ажлын алба болон нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудтай хамтран өчигдөр /2018.01.14/ тухайн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал солилцож, дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын ажиллаж байгаа нөхцөл байдалтай танилцан, заавар зөвлөмж өгсөн байна. Мөн холбогдох ажлын хэсгийг хуралдуулан санал дүгнэлтийг сонсохоор шийдвэрлэжээ.


Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(49.0.212.157) 2019 оны 01 сарын 15

хөрсний ус дээшилдэг газруудыг тогтоож нийт ард олонд тодорхой мэдээлэл улирал харгалзахгүй байнга өгдөг болох хэрэгтэй. иргэд дулааны улиралд ийм газрыг мэдэхгүй худалдаж авч хохирдог. иймэрхүү маягаар жил бүр иргэд нэг нэгнээ хохироодог явдлыг таслан зогсоох хэрэгтэй. ийм газар айл сурьшихыг шууд таслан зогсоох хэрэгтэй

1  |  0
зочин(122.201.26.172) 2019 оны 01 сарын 15

Урд нь намаг байсан газар болохгүй ээ гээд байхад л очоод буучих юмдаа, манайхан. Тэгээд л үер болонгуут тусал, мөнгө гэр өг гээд л... Яамаар ард түмэн юм бэдээ бид чинь. Үнэн хариуцлагагүй арчаагүй юм.

0  |  0
Top