Гданьск хотын захирагч эмнэлэгт нас баржээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 15

Польшийн Гданьск хотын захирагч Павел Адамович хандивын концертын үеэр хутгалуулж, эмнэлэгт хүргүүлсэн тухай zindaa.mn өчигдөр /2019.01.14/ мэдээлж байсан билээ /Эндээс уншина уу/. Түүнд яаралтай мэс засал хийсэн ч, шархаа даалгүй эмнэлэгт нас баржээ.


Энэхүү халдлагыг үйлдсэн 27 настай этгээдийг цагдаагийнхан баривчилжээ. Тайзан дээр гарахын тулд тэр сурвалжлагчийн үнэмлэх ашигласан гэж таамаглаж байна. Стефан гэх этгээд банк дээрэмдэж, цагдаагийн алба хаагч руу халдсан зэрэг гэмт хэрэг үйлдэж, шоронд хоригдож байгаад өнгөрсөн оны сүүлээр суллагдсан гэнэ.


Даваа гарагийн орой /2019.01.14/ олон мянган Польш иргэд гудамжинд гарч, лаа барин хотын захирагчийн гэгээн дурсгалыг хүндэтгэжээ. Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда улстөрчийг сүүлчийн замд нь үдэх өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлахаа мэдэгджээ.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top