Меган Маркл нярайлах хугацаагаа зарлав

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 16

 

Их Британийн ханхүү Харри, түүний эхнэр Меган Маркл нар шинэ он гарснаас хойш анх удаагаа олны өмнө гарчээ. Сассексийн гүн, гүнгийн ахайтан нар Английн Биркенхед хотод арга хэмжээнд оролцсон байна.

 

Меганы гэдэс нэлээд томорсон харагджээ. Тэрбээр хэзээ нярайлах талаараа нууцалдаг билээ. Тэгвэл Меган Биркенхедэд очихдоо иргэдтэй уулзаж ярилцан, төрөх хугацаагаа ч нуугаагүй байна. Ханхүү Харригийнх ирэх дөрөвдүгээр сарын сүүлчээр шинэ хүнээ угтаж авах нь ээ.

 

Меган Маркл вышла в свет с принцем Гарри и рассекретила дату родов

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top