Галт тэргэнд мэндэлсэн хүүг үйлчлэгч эмэгтэй эх барьжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 16

Шарын гол-Дарханы чиглэлийн 603-р галт тэргэнд зорчиж явсан жирэмсэн эмэгтэйг өвдөж төрөхөд нь 6-р цувааны үйлчлэгч Г.Энхтуул эх барьжээ. Өчигдөр /2019.01.14/ Шарын голоос уг галт тэргийг хөдлөөд удаагүй байтал нийтийн вагонд зорчиж явсан М.Номин-Эрдэнэ гэх 27 настай жирэмсэн эмэгтэй гэнэт өвдөж, эхэлсэн аж. Тус вагоны үйлчлэгч Г.Энхтуул, Ц.Гансүх нар яаралтай арга хэмжээ авч, Дарханы түргэн тусламжийн төвд мэдэгдэн, жирэмсэн эмэгтэйг тусгаарласан бөгөөд 20:25 цагт М.Номин-Эрдэнийг төрөхөд нь үйлчлэгч Г.Энхтуул эх барьж авчээ.

 

Үйлчлэгч Г.Энхтуул 20 жил тасралтгүй вагоны үйлчлэгчээр ажиллаж байгаа бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа эх, хүү хоёрт амьдрал бэлэглэжээ.

 

Тус галт тэргийг даргалж явсан Л.Төгсжаргалыг албан үүргээ гүйцэтгэж явахад галт тэргэнд нь шинэ хүн мэндэлсэн тохиолдол хоёр дахь удаагаа гарсныг мөн төмөр замчид онцлов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dakhuree(202.21.106.150) 2019 оны 01 сарын 16

Dakhuree.mn

0  |  0
Top