Хабиб Нурмагомедовын дүү Монголын тамирчин Н.Цацралтай тулалдана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 16

Спортын төрөлжсөн “SPS HD” телевиз, Монголын холимог тулааны урлагийн холбоо хамтран 2019 оны нэгдүгээр сарын 26-ны бямба гарагт “АСА цирк”-т “Mongol Fighting Championship” олон улсын тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тулаанд ОХУ, Казахстанаас нийт таван тулаанч ирж оролцох ба холимог тулааны төрлөөр Монголын тамирчидтай өрсөлдөх юм. 

 

Холимог тулааны дэлхийн №1 холбоо гэгддэг “UFC”-ийн аварга, ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедовын үеэл дүү, Дагестан гаралтай Кабардиев Магомед тулаанд оролцохоор Монголд ирэх юм. Өдгөө 23 настай тулаанч Кабардиев Магомедөнгөрсөн жилээс холимог тулааны спортод хөл тавьсан бөгөөд одоогоор хоёр хожилтой яваа аж. Түүнтэй Монголын шилдэг тулаанч, “MGL-1” холбооны тулаанд дөрвөн ялалт байгуулсан Н.Цацрал хүч үзнэ. Н.Цацралын хувьд хилийн цэргийн 0303-р тусгай анги, “Zorky’s MMA” клубт харьяалагддаг. Кабардиев Магомед, Н.Цацрал нарын хувьд насаар чацуу бөгөөд хоёр тамирчин 70 кг-ийн жинд тулалдана.

 

Мөн тамирчдын дунд Ангууч нэрээр олны танил болсон "Zorky”s MMA" клубийн тулаанч Б.Баттөр багтаж буй. Жүжигчин мэргэжилтэй тэрбээр Оросын тулаанч Кабдулла Алитай хүч үзнэ. Б.Баттөрийн хувьд холимог тулаанаар гурав дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сард Улаанбаатар хотод болсон Монгол, Япон тамирчдын мэргэжлийн шүүтбоксын халз тулаанд Японы тулаанч “ЖиЖи”-тэй тулалдаж, эхний үед илт давуу ялалт байгуулсан билээ.



Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.229.123.73) 2019 оны 01 сарын 22

Цацрал минь наад нөхөртөө монгол нударга гэж юу байдгийн, яагаад бидний өвөг дээдэс ази европыг байлдан дагуулж байсан учрыг нь сайтар ойлгуулаад өгөхийг дүүдээ ерөөе!

0  |  0
нээ(27.123.214.2) 2019 оны 01 сарын 16

Даг -ууд бяртай, шөрмөслөг, барилдаанч хүмүүс дээ. Япончуудтай жиших зүйл байхгүй

0  |  0
Top