Монголын кино үзвэрийн зах зээлийг ”Aquaman” тэргүүлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 16

Арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий дахинд нээлтээ хийж,  "Box office"-ийг ашиг, орлогоороо хэдэн долоо хоногийн турш тэргүүлсэн "Aquaman" кино Монголын кино театрын өргөн дэлгэцнээ гарсан бүх цаг үеийн хамгийн их орлоготой киногоор тодорчээ. 


Жеймс Ван (James Wan) найруулж, гол дүрүүдэд Жейсон Момоа (Jason Momoa), Николь Кидман (Nicole Kidman), Амбер Херд (Amber Heard) нар тоглосон тус бүтээл 781.000.000 төгрөгийн орлогоор ашиг орлогоороо нэгдүгээрт бичигджээ. Удаах байруудад Avengers: Infinity war- 779.751.150₮, Incredibles 2- 764.976.000₮ нар жагсаж байна.

 

Энэ нь сар хүрэхгүй хугацааны үзүүлэлт бөгөөд Монголд дэлхийн нээлттэй зэрэгцэн тус кино нээлтээ хийсэн юм. Дэлхий дахинд "Aquaman" кино нийт $289,369,490 ашиг, орлого олоод байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top