ШУУРХАЙ: Төрийн албан хаагчдын цалин 8-20 хувиар нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 16

Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр 2019 оны улсын төсөвт 267 тэрбум төгрөгийг тусгуулсан байдаг. Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор өнөөдрийн /2019.01.16/ Засгийн газрын хуралдаанаар багц асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

 

Цалингийн нэмэгдлийн тараар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргахад эдийн засгийн өсөлт нөлөөлж байна. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг ард иргэдэд хүргэх нь зүйтэй гэсэн бодлогын хүрээнд энэ шийдвэрийг гаргаж байна” гэлээ. Ингээд төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн мэдээллийг хүргэе.


  • Улсын хэмжээнд 191 мянган төрийн албан хаагч ажилладаг бөгөөд 2019.01.01-ний өдрөөс тооцон цалинг нь нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна. Ингэхдээ инфляцийн төвшинтэй улдуулан 8 хувиар нэмэгдүүлэх шийрдвэр гаргалаа.
  • Засгийн газраас 2018.09.01-нээс багш, эмч нараас доош цалинтай төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэн олгож эхэлсэн байдаг. Энэ нэмэгдэлд ороогүй 17.2 мянган төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэх, мөн 2019.01.01-ний нэмэгдэл болох 8 хувийн нэмэгдэлтэй нийлээд нийт 16 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн байна.
  • Засгийн газраас 2014 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхдээ эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллагсдын цалинд 4.3 хувийн зөрүү үүсгэсэн байдаг. Үүнийг арилгаж боловсролын салбарт ажиллагсад нэмэгдэл 8 хувь дээр цалингийн зөрүүний 4.3 хувь, нийт 12.3 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
  • Төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцлийн үнэлгээ хийж, ачаалал, хариуцлагаас нь хамаарч цалинг тогтоох чиглэлээр багш, эмч нарын ангилал, зэрэглэлийг шинэчилсэн байна. Ингэснээр багш, эмч нарын цалин 2019.01.01-нээс эхлэн 20 хувиар нэмэгдэхээр боллоо.
  • Цалингийн нэмэгдлийн үр дүнд төрийн албан хаагчдын цалингийн дундаж 2018 онд 804.000 төгрөг байсан бол 2019 онд 916 мянган төгрөг болж 13.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарна хэмээн салбарын сайд мэдээллээ.

 

ВИДЕО ҮЗЭХ


Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gantuya(202.179.31.13) 2019 оны 01 сарын 28

төрийн үйлчилгээний бусад албан хаагчийн цалинг дараагын шатанд арай ахиу нэммээр юмаа арай л өрөвдмөөр цалинтай хүмүүс байхын багш нар орон нутгын нэмэгдэл, илүү цаг анги даасан мэргэжлийн зэрэг гээд нэмсэн цалин нь хувьлагдаад нэмэгдэхээр гар дээр бараг 1000000 дөхүүлээд авч байна ш дээ тэгэхэд ахмт ажиллаж байгаа аж ахуй албаныхан нь 500000 хүрэхгүй авч байна энэ шудрага ёс уу

0  |  0
Irgen(66.181.161.15) 2019 оны 01 сарын 17

Bagsh emch nar l bainga suult hiij bdag bolhoor turiin alban haagchid ym uu tednees baga tsalintai turiin alban haagchid olon bgaa ontsgoi baidliin albanii tsaling ilvv nemeechee gamshig osliin ved teden shig heregtei uhehed belen hun bhgui sh dee

0  |  0
хувийн хэвшил(45.117.32.130) 2019 оны 01 сарын 17

төрийн албан хаагчийн цалин нэмээд байдаг Хувийн хэвшил одоо яах вэ бүтээгдэхүүний үнээ нэмхүү орон тоо гоо хасах уу тэгж байж л цалингаа нэмэх байхдаа Эсвэл төр засаг авдаг татвараа багасгах хэрэгтэй Татварын 80 хувийг бүрдүүлдэг хувийн хэвшил яах вэ яаж цалингаа нэмэх вэ

0  |  0
Bagsh(66.181.183.66) 2019 оны 01 сарын 17

Zahiral meneger ogt nemeegui 1 huviarch nemeegui ymr uchirtaig oilgohgui bn bid toriin alban haagch bish bas bagsh ch bish teghr hun bishuuu kkk

1  |  0
Iegen(66.181.160.46) 2019 оны 01 сарын 17

Ene uls turin alban haagchig ygd hayad bdgin be. Bvh TAHaagchidaa nemldee

1  |  0
Зочин(66.181.161.4) 2019 оны 01 сарын 23

Багш эмчээс бусад төрийн албан хаагчид нь хүн биш юмуу яагаад ингэж ялгавартай ханддаг юм болоо хэн тэр 916 мянган төгрөгийн цалинг нь аваад бнаа гар дээр 340000 авч бна төрийн албанд 5 жил ажиллаа залуу төрийн албан хаагчидаа нийгмийн байдлыг харж үзэдгүй өөрсдөөл идээд таргалаад бдаг дарга нар

6  |  0
Зочин(66.181.161.4) 2019 оны 01 сарын 17

Багш эмчээс бусад төрийн албан хаагчид нь хүн биш юмуу яагаад ингэж ялгавартай ханддаг юм болоо хэн тэр 916 мянган төгрөгийн цалинг нь аваад бнаа гар дээр 340000 авч бна төрийн албанд 5 жил ажиллаа залуу төрийн албан хаагчидаа нийгмийн байдлыг харж үзэдгүй өөрсдөөл идээд таргалаад бдаг дарга нар

2  |  0
Төшс(202.9.42.138) 2019 оны 01 сарын 16

Нийтээр нэмсэн юм шиг л худлаа мэдээллээ больмоор юмаа. Бүх төрийн албан хаагчид нэмээгүй шүү дээ.

0  |  0
Багш(66.181.182.79) 2019 оны 01 сарын 17

Та нар багш нарын 1 удаа олгох тэтгэмжийг нийт цалингаас биш үндсэн цалингаар тооцож олгох шийдвэр гаргасан байна.Ингээд адийн засгийн аргаар идэж байна шүү дээ. Итгэх аргагүй луйварчид...

2  |  0
Odnoo(103.212.118.236) 2019 оны 01 сарын 16

Xudlaa bvv hel itgehe bolichohsn sh de bid

0  |  0
Даваахүү(202.21.116.2) 2019 оны 01 сарын 16

Миний цалин одоо 415500

0  |  0
Bagsh (202.179.4.206) 2019 оны 01 сарын 16

Hudlaa ym bitgii bichij humuusiin tolgoig bitgii ugaagaad bgaachee haana hen 804 myngan tugrugnii tsalin awaad bgaa ym be bi bagsh hun getel 540 myngan tugrug l awch bgaa buten nugalj hudlaa yrih chin zuid niitsehguiee

0  |  0
Tor(66.181.161.14) 2019 оны 01 сарын 16

Bagsh emch nariinhaa tsaling goltsuu l nemhiimdaa.

0  |  0
Top