Испанид “хэт найрсаг” эрлэгийн баримал шүүмжлэлд өртжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 16

Испаны Сеговиа хотод байрлуулахаар төлөвлөж буй эрлэгийн баримлыг хэт баяр баясгалантай байна гэж шүүмжилжээ. Энэхүү хүрэл баримлыг эрлэгийн тухайн нутгийн домогт зориулан бүтээсэн гэнэ. Домог ёсоор, эрлэгийг хуурч, хотын алдартай ус дамжуулах байгууламжид хорьсон гэдэг.

 

Гэвч хотын оршин суугчид ухаалаг утсаар өөрийнхөө зургийг авч, инээмсэглэсэн дүртэй эрлэг “хэт найрсаг” харагдаж байна гэж дургүйцлээ илэрхийлжээ.

 

Эрлэгийн эл баримал Христийн шашинтнуудыг доромжилсон сэтгэгдэл төрүүлж буй эсэх талаар шүүгч шийдвэр гаргатал, энэ баримлыг байрлуулахгүй байхыг үүрэг болгожээ.

 

Сеговиа хотын хүн амын 10 гаруй хувь буюу 5400 оршин суугчид энэ баримлыг эсэргүүцэн, шаардах бичигт гарын үсэг зурсан байна. Шаардах бичигт “эрлэгийг гартаа утас барьж, баяр баясгалантай байдлаар дүрсэлсэн нь эрлэгийг өргөмжилж байгаа тул Католик шашинтнуудыг доромжилж байна” гэжээ. Сеговиа хотын сургуулиудад өнөөг хүртэл заадаг энэхүү алдартай домогт зориулсан баримал оршин суугчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч буйд гайхаж байна гэж баримлыг бүтээсэн уран барималч Жозе Антонио Абелла ярьжээ.

Испаны Сеговиа хотын алдартай ус дамжуулах байгууламж

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top