Цахим үйлчилгээний портал нэвтрүүлэх ажлын байран дахь сургалт боллоо

2019 оны 01 сарын 17

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын систем, нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал системүүдийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан https://eservice.ulaanbaatar.mn/ системийг ашиглах, цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх тухай ажлын байран дахь сургалтыг 2018 оны 01 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд оролцогч талууд болох дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, 6 дүүргийн Цагдаагийн хэлтэс, 6 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хог тээвэрлэлтийн компани зэргийн нийт 110 ажилтан, албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.

Ийнхүү нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингарав салбар дахь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Архивын газрын албан хаагчдад хурууны хээ уншигч болон Төрийн банкны ПОС машин суурилуулан Монголбанкны Төлбөр тооцооны газрын Үндэсний цахим гүйлгээний онлайн төлбөрийн системтэй холбогдсон https://eservice.ulaanbaatar.mn/ ашиглан үйлчилгээний төлбөрийг картаар хүлээн авч эхэллээ.


Дээрх ажлыг Засгийн газрын 2018 оны 259 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.6 “Төрийн үйлчилгээний нэгдсэн програм хангамжийг хөгжүүлж, цахим мэдээллийн нэгдсэн сантай холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” зорилт, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/107 дугаар захирамжийн хэрэгжилтийг тус тус хангах зорилгоор нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэдээллийн технологийн газар


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top