ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынхныг гэнэтийн бэлэг хүлээж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 18

 

Хонь

Өнөөдөр хүссэн үр дүндээ хүрэхийн тулд шулуун яриарай. Эргэн тойрны хүмүүст хэлэх гэсэн үгээ шууд хэл. Өөрийн бодол өөртөө зөв.

 

Үхэр

Бүх зүйлийн эсрэг байх хэрэггүй. Заримыг нь зөвшөөр. Та зөв шийдвэр гаргаж чадна.

 

Ихэр

Супер баатар мэт байна. Эрч хүчтэй, цуцашгүй байдал тань уулыг ч эргүүлэхээр байна. Бүх зүйл сайхан болно.

 

Мэлхий

Олон зүйлийг шинэ өнцгөөс харна. Уран бүтээлч мэлхийнүүдэд энэ нь бүр ч их хамаатай. Та өнөөдөр сэргэлт авна.

 

Арслан

Хэнээс ч үл хамаарсан байдалтай байна. Бие даасан арслан өнөөдөр хил хязгаар гэж мэдэхгүй. Энэ нь таны ажилд сайнаар нөлөөлнө.

 

Охин

Дандаа бусдаас дэмжлэг хүлээх хэрэггүй. Хэн нэгэнд буруу тохох бол тэр хүн нь та өөрөө. Үүнийг ойлгож чадвал асуудал гэж байхгүй.

 

Жинлүүр

Хүмүүсийг удирдах бодол төрнө. Эргэн тойрныхон таны үгийг сонсох ёстой мэт санагдана. Ингэхийн оронд өдрийг аж ахуйн асуудлаа шийдвэрлэхэд зориул.

 

Хилэнц

Ойр дотны хүмүүсээсээ болж тэвчээр барагдаж магадгүй. Хэрүүл маргаан үүсгэхийн оронд чимээгүй өөртэйгөө ярилцсан нь дээр.

 

Нум

Таныг өнөөдөр олон гэнэтийн бэлэг хүлээж байна. Ямар нэгэн зүйлийг цоо шинэ өнцгөөс харна. Шинэ сэтгэгдэл, амжилт ололтоор дүүрэн байна.

 

Матар

Хаана ч нээлттэй байгаарай. Ирсэн саналуудаас шууд татгалзах хэрэггүй. Боломж таны гарт байгаа ч юм билүү.

 

Хумх

Зохион байгуулах авьяас чадвараа нээ. Хариуцлагатай ажлыг сайн хийх боломж байна. Өөрийгөө ч шинээр нээнэ.

 

Загас

Өөрийнхөө ажилд анхаар. Бусдын асуудалд оролцох, хүнтэй маргах зэргийг хийвэл дараа нь харамсах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top