Хүүхдийн 232 орыг нэмэлтээр дэлгэн зохицуулалт хийж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 18

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар, амбулаторийн 84.668 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6938 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 8.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар тус, тус нэмэгдсэн байна.


Нийт өвчлөгсдийн 33.6 хувийг 0-1 нас, 27 хувийг 2-4, 13 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 2225 дуудлага ирснээс 58.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.


Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 977 орыг ажиллуулж, нэмэлтээр 232 орыг дэлгэн зохицуулалт хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар, нийт 1209 орон дээр томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна.


Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл, бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 08:30-19:00 цагт ажиллаж байна.


Мөн иргэд дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар дамжуулан хүүхдийн мэргэжлийн эмчээс томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээллийг авах боломжтой юм.


Эх сурвалж: НЭМГ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.123.105) 2019 оны 01 сарын 18

Зурагтаар худалч сэтгүүлч эмгэн л өдөр бүр гарах юм. НЭМГ-ын Төмөрбаатар дарга нь хаана юу хийгээд яваа эмнэлгээс төрсөн тэрбумтэн бэ. Төрөөс идсэн мөнгөөрөө ББСБ байгуулж мөнгө угаагаад, сүлжээ цэцэрлэгээрээ хүүхдүүдийг ирснээр бүртгээд боловсролын салбараас хувьсах зардлын мөнгө идээд л улам таргалаад яваад байх юм. Томуугаа дараач

0  |  0
Top