ДОРНЫН ЗУРХАЙ: Гадагш эд өгөхөд сайн

2019 оны 01 сарын 18

Өвлийн адаг хөхөгчин үхэр сар. Нэг цагаан мэнгэтэй, Хөхөгчин туулай өдөр

  • Аргын тооллын: 2019.1.18, Баасан гараг

 

  • Билгийн тооллын: 12

 

  • Наран ургах шингэх: 08.33-17.31

 

  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

 

  • Барилдлага: Үл тохирох

 

  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй


Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top