ӨНӨӨДӨР: ”Монгол чулуу” үзэсгэлэнгийн нээлт болно

2019 оны 01 сарын 18

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан болно.


09:00 цагт

  • Мөрдөн байцаах албаны байрны хурлын танхимд 09-13 цагт “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт онол, практикийн хэлэлцүүлэг болно. Утас: 88096555, 99296364
  • Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яамнаас Яаралтай түргэн тусламжийн төв, СХДНЭ-т түргэн тусламжийн автомашинууд гардуулж өгнө. Утас: 99179899, 86885060

 

10:00 цагт

  • Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэдээлэл, танилцуулга, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэдээлэл, танилцуулга зэрэг үндсэн дөвөн асуудал хэлэлцэнэ. Утас: 70119921, 99268461
  • “МОНГОЛ ЧУЛУУ-2019” үзэсгэлэнгийн нээлт Үлэг гүрвэлийн төв музейд болно. Үзэсгэлэнг Ашигт малтмал газрын тосны газар, Монголын өнгөт эрдэнийн чулууны мэргэжлийн холбоо, Монголын чулуу сонирхогчид, цуглуулагчид, хувь хүн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байна.
  • Үндэсний цогц хөгжлийн төлөвлөгөө боловсруулах төслийн удирдах хорооны анхдугаар хурал Засгийн газрын 12 дугаар байр(МХЕГ)-ны 2 давхрын 226 тоот хурлын танхимд болно. Утас: 99089255

 

11:00 цагт

  • Нийслэлийн цагдаагийн газраас "Буянт ухаа" спортын ордонд гэрээт харуул хамгаалалтын албадуудын харуул, дохиолол хамгаалалт, холбооны техник технологийг олон нийтэд танилцуулах "SECURITY EXPO-2019" өдөрлөгийг зохион байгуулна. Утас: 99071339
  • Буянт-Ухаа спортын ордонд гэрээт харуул хамгаалалтын албадуудын харуул, дохиолол хамгаалалт, холбооны техник технологийг олон нийтэд танилцуулах "SECURITY EXPO-2019" өдөрлөгийг зохион байгуулна. Утас: 99071339

 

12:00 цагт

  • ЦЕГ-аас 2018 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн нөхцөл байдал ямар байсан талаар болон 2019 оны 1-р улиралд анхаарах асуудлын талаар, цаг үеийн нөхцөл байдлын талаар ЦЕГ-ынн ХМТөвд мэдээлэл хийнэ. Утас: 99990528

 


MN-Мэдээллийн төвд  

13:30 цагт

  • Орхон аймгийн иргэдийн төлөөлөл “МАНАН дэглэм”-ийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.  

14:00

  • Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

14:00 цагт

  • Эрүүл мэндийн яамны 215 тоот хурлын танхимд Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл хийнэ. Утас: 99179899


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top