Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг өдөрлөгийн арга хэмжээг /2019.01.16/ Гал түймэр унтраах аврах 22 дугаар анги, Дархан сумын 15 дугаар багийн Засаг дарга, нийгмийн ажилтантай хамтран Дархан сумын 15 дугаар багийн иргэдийн дунд "Өрхийн бэлэн байдал" сэдвээр зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд гэр, байшингийн гал түймэр ямар зөрчлөөс үүдэн гарч байгаа талаар иргэдтэй санал бодлоо солилцон танхимын сургалт зохион байгуулсан юм. Өдөрлөгийн арга хэмжээний удирдамжийн дагуу иргэд аймгийн хэмжээнд гэр хороололд гараад байгаа гал түймрийн тоо, хохирол, шалтгааныг бууруулах болон хөршийн холбоог хэрхэн сэргээх талаар төлөвлөгөө боловсруулан нэг нэгэндээ зөвлөгөө заавар өглөө.

 

Мөн танхимын сургалт дадлагын дараа Онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчлан ажиллаа. Дээрх арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд нийт 53 өрхийн төлөөлөл ахуйн гал түймрээс учрах гарз, хохирол болон өрхийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулах хор хохирлоос сэргийлэх, өрхийн түвшинд ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хэрхэн хангах, ахуйн гал түймэр гарсан үед авах арга хэмжээний талаар тус тус мэдлэгтэй боллоо.