ДОРНОД: Онцгой байдлын алба түүхэн музейтэй боллоо

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 01 сарын 18

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын хамт олон түүхэн музейн нээлтээ хийж, анхны зочдоо хүлээн авлаа.

 

Албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, алба хаагчдаа алдаршуулах, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилготой тус музейд 200 гаруй үзмэр дэлгэгдээд байна.

 

Онцгой байдлын газрын түүхэн зургийн цомог, үе үеийн удирдлагуудын болон тус газраас төрөн гарсан анхны хурандаа М.Тогоочийн эдэлж хэрэглэж байсан дүрэмт хувцас, эд зүйлс болоод гал унтраах техникийн олон төрөлт спортын тамирчин аврагчдын амжилт, аврагчдын багаж зэвсэглэмжийн зэрэг үзмэрүүд дэлгэгдэж, олны хүртээл болоод байна.

 

Эх сурвалж: Дорнод аймгийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top