Орон нутгийн замд хамтарсан шалгалт хийж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 01 сарын 18

Сар шинийн баяртай холбогдуулан орон нутаг - Улаанбаатар, Улаанбаатар - Орон нутгийн чиглэлд тээврийн хэрэгсэл, зорчигч иргэдийн хөдөлгөөний эрчим эрс нэмэгддэг.


Үүнтэй холбоотойгоор улс, хот хоорондын автозамд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид зам тээврийн гэмт хэрэг, осол зөрчилд орохоос урьдчилан сэргийлэх, мөн ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм болон түүнд нийцүүлэн гаргасан бусад холбогдох хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Замын цагдаагийн газартай хамтран “Сар шинэ-Тээвэрлэлтийн гэрээгүй зорчигч тээвэр” хяналт шалгалтын ажлыг энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс хоёрдугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвүүд, аймгууд дахь Авто тээврийн төв болон Замын цагдаагийн хяналтын постуудад зохион байгуулах юм. 


Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top