Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

2019 оны 01 сарын 18

 Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа.

 

Нийслэлийн прокурорын газраас өчигдөр /2019.01.18 / Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Шүүх эрүүгийн хэргийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.01.18/ хийхээр товлосон. Гэвч урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан өмгөөлөгч А.Ариунаа, яллагдагч Б.Мөнхтөр нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэлэлцүүлгийг 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 08:30 цагт хийхээр хойшлуулсан болохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

 

Хэргийг сануулбал, “Төрийн орон сууцны корпораци” (ТОСК)-ийн захирал асан А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-т давуу байдал олгосон. Тус компанийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам.доллар хахуульд авсан гэж буруутгасан. ТОСК-ын захирал асан А.Гантулгатай холбоотой үйлдэлд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад байгаа. Учир нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлсэн бөгөөд АТГ-аас тус группийн санхүүгийн бичиг баримтыг шалгаад ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон юм.

 

Энэхүү хэрэгт Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай, Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Жаргалсайхан, Б.Мөнхтөр, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Ё.Гэрэлчулуун, Д.Оюунжаргал нарыг хамааруулан шүүх юм.

 


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.35) 2019 оны 01 сарын 20

Ulsin baatar bish xulgain baatar yum bna ardchilalin ner barisan archaagvi xog xaana bna ter shudarga bna gesen xurdan xorij shalga

0  |  0
Shar tokhoi (185.75.139.253) 2019 оны 01 сарын 20

Zohion baigyylaltai mapyyd byrgaarsan luivarchid bna daa.Yaj shiideh bol.

0  |  0
Зочин(203.91.117.8) 2019 оны 01 сарын 19

А.Гантулга гэдэг чинь архичин найдваргүй хүн дээ

0  |  0
Top