ФОТО: ”Монгол чулуу” үзэсгэлэнг чулуу сонирхогчдын хүртээл болголоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 18

Ашигт малтмал газрын тосны газар, Монголын өнгөт эрдэнийн чулууны мэргэжлийн холбоо, Монголын чулуу сонирхогчид, цуглуулагчид, хувь хүн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран өнөөдөр /2019.01.18/ "Монгол чулуу-2019" үзэсгэлэнг нээлээ. 

 

Тус үзэсгэлэнгийн онцлог нь Ашигт малтмал газрын тосны эрдэс баялаг, мэдээлэл технологийн төвийн "Чулуун сан"-д хадгалагдаж байсан эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар нөөц нь хэлэлцэгдэж, Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн, Монгол орны 40 орчим металл, ашигт малтмалын ордын эталон дээжийг анх удаа олон нийтэд нээлттэй байдлаар үзүүлж буйд оршиж байгаа юм.

 

Мөн Геологи, эрдэс баялгийн музейн чулуун дээжүүдээс гадна геологич, чулуу сонирхогчдын цуглуулгатай танилцах боломж олгожээ.

 

Төрийн соёрхолт, Геологи минералогийн ухааны доктор, профессор Ж.Лхамсүрэн, Эрдэс чулуулгийн мэргэшсэн геологич Ё.Мажигсүрэн, Өнгөт чулууны мэргэжилтэн Ж.Бямбасүрэн нар "Монгол орны өнгөт эрдэнийн чулуу", "Мана гартаамын төрлүүд", "Байгалийн чулуу болон хиймэл чулууны төрлүүд, тэдгээрийг таних аргууд" зэрэг лекцийг чулуу сонирхогчдод өнөөдөр, маргааш хоёр өдөр тавьж байна.

 

"Монгол чулуу-2019" үзэсгэлэнг нэгдүгээр сарын 18-31-ний өдрүүдэд Үлэг гүрвэлийн музейд үргэлжлүүлэн толилуулна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top