С.Батболд: Зам, тээврийн салбарт 140 гаруй бүтээн байгуулалт өрнөнө

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд ажлаа хүлээж аваад удаагүй байгаа билээ. Түүнтэй ярилцаж, цаг үеийн асуудлаар байр суурийг нь сонирхлоо.


 

 

-Юуны өмнө салбартаа олон жил ажилласан туршлагатай хүн Төрийн нарийн бичгийн дарга болсонд баяр хүргэе. Ажлаа хаанаас эхэлнэ гэж бодож, төлөвлөж байна вэ?

 

-Ажлаа аваад арваад хонож байна. Манай салбарт хийх олон ажил бий. Энэ онд Зам, тээврийн хөгжлийн яаманд 140 гаруй бүтээн байгуулалтын ажил өрнөхөөр байна. Тиймээс ирэх гуравдугаар сарын 1-ний дотор тендер зарлахаас ажлаа эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Ерөнхий сайдын үүрэг чиглэл болгосноор төрийн албанд шударга, ил тод, нээлттэй байх зарчмаар тендер шалгаруулалтыг зохион байгуулна.


ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!


 

-Улсын хэмжээнд зарлагдаж байгаа тендерүүдтэй холбоотой маргаан үүссэнээс болж ажил оройтох явдал гардаг. Энэ байдлыг хэрхэн зохицуулах бодолтой байна вэ?

 

-Засч залруулах талаар бодож байна. Хэд хэдэн шалтгаан нөхцөл байдгийг судалгаагаар гаргалаа. Яамны өөрийнх нь дотоод зохион байгуулалт, замын ажлын зураг хийгдээгүй, дуусаагүй, төсөвт өртөгтөө багтахгүй болсон гэх зэрэг шалтгаан байна. Тэгэхээр энэ байдлыг аль аль талдаа засч, ажлаа цааш явуулах нь чухал байгаа учраас бүтээн байгуулалтын ажлыг гурван хэсэгт хувааж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, аймаг орон нутагт нь, Зам тээврийн хөгжлийн яаманд гэсэн байдлаар хэсэгчилж ажлаа хуваалаа. Ер нь 2019 оны гуравдугаар сарын нэгэн 1 гэхэд замын салбарын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэж ойлгох хэрэгтэй.

 

-Зам, тээврийн хөгжлийн яамны энэ жилийн төсөв хэд байх вэ?

 

-Энэ асуудлыг яг одоо ярьж байна. Дотоодын хөрөнгө оруулалт хэд байх, гадаадын хөрөнгө оруулалт хэд байх вэ гэдгийг хандивлагч байгууллагуудтай ярилцаж байгаа. Удахгүй тодорхой болох байх.


ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!



 

-Олон улсын чанартай хэвтээ, босоо тэнхлэгийн авто замуудын ажил хэзээ эхлэх вэ?

 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!


 

-Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Энэ жилийн бүтээн байгуулалтын ажилд томоохон авто замуудын ажлуудаас гадна ямар замын ажил байгаа вэ?

 

-Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн эдийн засгийн ач холбогдол өндөртэй одоо байгаа замын зэрэгцээ орших замын ажил концессын гэрээгээр хийгдэхээр болсон. Мөн Тавантолгойгоос Хангийн боомт руу экспортод гарч байгаа нүүрсний хэмжээг нэмэх зорилготой авто замын ажил эхэлнэ.

 

-Гашуун-Сухайтын боомтод нүүрс ачсан тээврийн машинуудын дараалал буурахгүй байна гэсэн гомдол байнга ирдэг. Үүнийг зохицуулах шинэ зохицуулалт байгаа юу?

 

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрсний тээвэр бол олон байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллах хэрэгтэй. Хамгийн чухал нь Монгол Улс болон БНХАУ-ын харилцаатай салшгүй холбоотой юм. Он гарсанаас хойш БНХАУ-ын нүүрсний татан авалт сайжраагүй өдөртөө 450-480 тээврийн хэрэгсэл л хилээр гарч байна. Оны өмнө бол бүр муу байсан. Уул уурхайн яам Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа гурван уурхайд квот тогтоогоод өгчихсөн байдаг. Энэ квоттой нь уялдаад уурхайн ачилт, гаалийн талбайн ачилт, тээврийн төлөвлөлт гээд явдаг. Гэтэл өнөөдөр тэр ачилтаар өдөртөө 1200, 1300 ачилттай байна гээд төлөвлөгдчихсөн явж байдаг. Харин хилээр өдөртөө 400 тээврийн хэрэгсэл гарахаар л энд асуудал үүсч байгаа юм. Үүний хажуугаар бас дотоодын байгууллагуудын хоорондын уялдаа холбоо нөлөөлж байна. Тиймээс бидэнд хамгийн хүнд байгаа нь хилийн татан авалтын асуудал байгаа юм.

 

-Монгол Улсын Ерөнхий сайд төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын асуудлыг байнга хөнддөг. Харин энэ асуудал танай яаманд яаж хэрэгжиж байна вэ?

 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 -Дээр нь миний барьж байгаа нэг зарчим бол мэдлэг боловсрол дадлага гурвыг хослуулах шаардлагатай гэж үздэг. Нийт төрийн албан хаагчдын 58 хувь нь 1-5 жил төрд ажиллаж байгаа нь төрийн албаны залгамж чанар, тогтвортой байдлыг алдагдуулж байгаа юм. Манай яам дээр л гэхэд маш олон залуу ажилд орж байна. Энэ бол буруу биш. Гэхдээ тэр залууст мэдлэг хэдийгээр байгаа ч дадлага дутагдаж байгаа учраас туршлагатай ажилчдаа залуу боловсон хүчнийхээ мэдлэгтэй хослуулж ажиллах нь чухал байгаа.

-Хулгайн тээвэртэй яам болон АТҮТ тасралтгүй тэмцсээр байгаа ч төдийлэн үр дүнд хүрэхгүй байгаа харагдах юм аа?

-Хулгайн тээвэр бол нэг талдаа зохицуулалттай холбоотой. Зохицуулалт гэдэг нь иргэд хулгайгаар тээвэр хийж чадахгүй болтол нь зохицуулалт хийх хэрэгтэй. Ингэхийн тулд тасралтгүй эргэж байгаа иргэдийн урсгалыг, эрэлтийг бүрэн хангах шаардлагатай. Мөн нөгөө талдаа зорчигчдынхоо мэдлэгийг нэмэгдүүлэх, боловсролыг дээшлүүлэх шаардлага үүсэж байгаа. Тухайн иргэн “Хулгайн” гэж нэрлэгдээд байгаа зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслээр зорчиж огт танихгүй, ядаж жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг нь ч мэдэхгүй жолоочид амь нас эрүүл мэндээ даатгаж болохгүй гэдгийг л ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Ийм тээврийн хэрэгслийг сонгосноороо өөрт ямар нэг хохирол учирсан тохиолдолд эргээд хохирлоо хэнээр төлүүлэх нь ч тодорхойгүй гэсэн үг л дээ. Нөгөө талдаа эрэлтийг бүрэн хангасан нийлүүлэлтийг л үзүүлэх ёстой. Энэ нийлүүлэлт яагаад бүрэн хангаж болохгүй байна вэ гэвэл нөгөө л билет бичилт, авто буудлын хүрэлцээ хангамж, цагийн хуваарь,тээврийн сүлжээний нэгдсэн төлөвлөлтийн байдалтай шууд холбоотой. Жишээ нь төмөр зам, авто замын тээврийн уялдаа холбоо байхгүйгээс галт тэргээр ирсэн иргэн Драгон авто вокзалруу явахгүйгээр төмөр замын вокзалаас хувийн унаанд суугаад л орон нутагруу явчихаж байгаа юм. Тиймээс бид тээврийн нэгдсэн сүлжээ бий болгохгүйгээр зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг бууруулах цаашлаад үгүй болгох ямар ч боломж байхгүй.

-Хэдхэн хоногийн өмнө ЗТХЯ-ны ажилчид томилолтоор явж байхдаа галт тэргэнд архидан согтуурч эмх замбараагүй байдал үүсгэсэн асуудал үүссэн. Үүнийг яаж шийдвэрлэж байгаа вэ?

/ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ/


 ЗУРАГЛААЧ Д.ДАЯНДАЛАЙ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.120.120) 2019 оны 07 сарын 22

амжилт хүсье . мундаг залуу шүү

0  |  0
иргэн(124.158.112.2) 2019 оны 07 сарын 22

Мундаг шүү

2  |  0
Иргэн(202.126.89.221) 2019 оны 05 сарын 27

Жигжиднямаа ч ЗТХЯны хэдэн залуусыг арай гүтгэж байгаа юм биш үү.

1  |  0
Top