ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон төлөвлөж байгаагүй зүйлээ хийнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

 

Хонь

Хүмүүсийн зүрх сэтгэлээс биш юмаа гэхэд ухаанаас нь зам хай. Таныг тоодоггүй хүмүүс ч өнөөдөр шинэ санаа, ухааныг тань үнэлнэ.  

 

Үхэр

Гэрээ тохижууулах талаар олон санаа төрнө. Шийдвэртэй алхам хийж, өөртөө итгэлтэй бай. Гэхдээ бусдыг командлах гэх хэрэггүй.

 

Ихэр

Эмх замбараагүй байдлаас сал. Зав олдвол их цэвэрлэгээ хийгээрэй. Хамаг хүчээ шавхахгүйн тулд өдөр өдрөөр хувааж хий.

 

Мэлхий

Санхүүтэй холбоотой асуудал шийдэгдэх боломж байна. Шинэ төсөл танаас хуучин зүйлээсээ салахыг шаардана.

 

Арслан

Өөртөө төдийгүй бусад хүмүүст ашигтай зүйл хийнэ. Тэвчээртэй, найрсаг байгаарай.

 

Охин

Амарч тайвшран хэрэгтэй гэсэн зүйлээ хий. Толгой сийрэг байж, өмнө нь бодож байгаагүй зүйлээ хийнэ.

 

Жинлүүр

Аз жаргалыг холоос хайх хэрэггүй. Таны гарт байна. Эрч хүчгүй болж байгаа юм шиг санагдвал эерэг зүйл бод. Бодол биелдэг.

 

Хилэнц

Эмх журамтай байгаарай. Шинэ сэтгэгдэл төрнө. Амжилт ололт дагуулах шинэ ажил эхэлж байна.

 

Нум

Нэг зүйлдээ төвлөрөхөд амаргүй байна. Шинэ хүмүүс, шинэ санаа, төлөвлөгөө, ажил таныг хүлээж байна.

 

Матар

Эргэн тойрны хүмүүс таны биеэ авч явж буй байдлыг үнэлнэ. Бусдын бодлоор явахаас татгалз. Хүмүүс юу гэж хэлэх бол гэж эргэлзэх огт хэрэггүй.

 

Хумх

Амжилттай байна. Өөрийхөөрөө бай. Үргэлж хэн нэгний даалгаврыг биелүүлж явах хэрэгтэй гэж үү?

 

Загас

Ажлын асуудал таныг амар тайван байлгахгүй байж магадгүй. Загасныхан аливаа зүйлийг маш нарийн мэддэг хүмүүс. Энэ чадвараа өнөөдөр ашигла.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top