Ж.Гончигсүрэн: Шороон гахай жилд ҮР ХҮҮХЭД төрүүлэхэд сайн

2019 оны 02 сарын 04

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалт цагаан сарын баяртай холбогдуулан монгол зурхайн "Түвдэнпэлжээлин" хийдийн хамба, гэвш лам Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.


 

-Сайхан өвөлжиж байна уу, Та. Монголчуудын уламжлалт Цагаан сарын баярын ач холбогдлын талаар яриагаа эхэлье гэж бодож байна?

 

-Их Монгол оронд минь залран буй "Урвуулагч" хэмээх шарагчин гахай жилийн сар шинийн мэндийг монгол түмэндээ өргөн дэвшүүлье.
 

Монголчуудын хамгийн сайхан баяр бол уламжлалт цагаан сар юм. Энэ тухайд нэгдүгээрт, нас нэмсний баяр, хоёрдугаарт, ахмадуудаа хүндэтгэдэг, баян, хоосон ялгаагүй бүгд ахмадаа хүндэлж золгодог. Гуравдугаарт, ах, дүүсээ мэдэлцэх ураг төрлийн баяр юм. Дээрээс нь энэ баярын үеэр уламжлалт соёлоо сэргээн санах, үндэсний дээл хувцсаа өмсөх, уранхай цоорхой хувцас өмсдөггүй, бэлэгтэй үг хэлэлцдэг гэх мэтээр бага ч гэсэн бидний оюун, соёлын дархлаа нэмэгдэж байдаг. Уламжлалт зан заншил, түүх, соёлоо авч үлдэх нь монголчуудын эрхэм зорилго байх учиртай.
 

-Гарч буй жилийн өнгийг "Шороон үхэр"-ийн зурлагаар шинжсэн байдаг. Гахай жилд улс орон маань ямар өнгөтэй байх вэ?
 

-Ер нь улс орны жилийн төлөв, өнгийг "Шороон үхэр"-ийн зурлагаар шинждэг. Түүнийг төр засаг нь анхаарах нь уу, үгүй юу гэдэг тэр улсуудын л хэрэг. Төгс буянтын шинэ зурхайгаар шинийн нэгэн хоёрдугаар сарын 5-ны өдөр тохиож байна. Ирэх намар илүү сартай, намрын дунд сар нь хоёр байна. Ерөнхий зурлагын хувьд, хур бороотой, элбэг сайхан жил гарах төлөвтэй. Шарагчин гэдэг нь шороон гахай буюу эм гахай жил гарч буй учир үр хүүхэд төрүүлэхэд мөн сайн.

 

XVII жарны "Урвуулагч" хэмээх шарагчин гахай жилийн  "Шороон үхэр"-ийг хаврын амьсгал орсон өдрийн махбодийг гол болгон дүрсэлбэл "Үхэр" нь шар толгойтой эвэр, чих, сүүл нь хөх, дөрвөн шийр нь цагаан, ногоон ходоодтой, цагаан омруу бүхий хөх зүсмийн, амаа ангайж, сүүлээ зүүнтээ шарвасан байна.  "Үхэр хариулагч" нь цагаан нүүртэй, улаан дээлэн дээр хөх бүс бүсэлсэн, гэзгээ чихнийхээ өмнүүр унжуулсан, зүүн гутлаа өмсөөд баруун гутлаа зүүн талын бүсэндээ хавчуулсан, олсон шилбүүр барьсан өвгөн үхрийнхээ зүүн талд алхаж явна. 

 

Дээрх зураглалаас жилийн байцыг ажиглавал, өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст машид ширүүн байх нь. Хур ус элбэг, хүйтэн болон бадгана өвчин гарна. Жилийн дунд үеэр хур тунадас элбэг, сүүлээр мөндөр буух магадлалтай. Ихэс дээдэс, өвгөд хөгшид амгалан тайван. Улс орон ерөнхийдөө хямралтай, энгийн ардад айх мэгдэх явдал гарна. Төрийн хууль цааз чангарна.
 

-Өвгөдөд амгалан, залуус, нялхаст ширүүн гэдгийг энгийнээр тайлбал юу гэж ойлгох вэ?
 

-Бурханы шашны үндсэн онол нь амьтныг хайрлах, энэрэх, туслах үзэл юм. Зурхайн судар бичигт ч ялгаагүй хүнийг айлгах, гарцаагүй үнэн гэж хүнд тулгахыг хатуу хориглодог. Өөрөөр хэлбэл, бэрийн зурхайд сайн зүг нь давах боломжгүй цастай даваа байхад заавал давахыг шаардаж болохгүй. Харин түүний оронд зүгийн заслын ном айлтгаж, засаад өөр зүгээс ирүүлдэг учиртай.
 

Түүнчлэн зурхайн ухаанд үгийг уламжлалт, далд утгаар хэрэглэдэг. Өвгөдөд амгалан (өндөр дээд суудалтан), залууст ширүүн (дунд суудалтан), нялхаст (ард иргэд) машид ширүүн ажээ. Энгийн ардад айж мэгдэх явдал гарна гэдэг бол хэн нэгнийг аялдан дагаж болохгүй, өөрийн бодолтой, сэрэмжтэй байгаарай гэсэн санаа.
 

-Монголчууд бид шинийн 15-ны дотор жилийнхээ засал номыг хийлгэхийг чухалчилдаг. Заавал энэ өдрүүдэд багтаах ёстой юу?
 

-Буддын шашинд заавал тэгэх ёстой гэсэн номлол байдаггүй. Тухайн хүний сэтгэлийн л асуудал. Хүн бүрийн төрсөн гараг, жил, сараар зурхайн зурлагууд өөр өөр гардаг. Гарч байгаа жил нь хүний амьдрал, амь нас, эрүүл мэнд, эд агуурс, хийморь лундаа, ажил үйлс, нас буянд нөлөөлөх нь бий. Тиймээс бид сайн талаа арвижуулж, сөрөг талаа сайн сайхан байлгахын тухайд жилийн засал хийлгэдэг.
 

Бүх сүм хийд хуучны 25-наас эхлээд балин тахилаа шинээр сольж, дараа өдрөөс нь түүнийгээ адислан, сахиусуудаа тахидаг. Ер нь шинийн 1-15 бол их буяны өдрүүд юм. Бүх хийд дацан шинийн 15-ны ерөөл хурдаг. Үүнд даган баясвал засал хийлгэсэнтэй адил болно. Энэ өдрүүдээс хойш заслаа хийлгэхэд болохгүй зүйлгүй.
 

-Гарч байгаа жилд тусгай засалтай жилтнүүд гэж байдаг. Хүн бүр засал хийлгэх учиртай юу?
 

-Жил орсны заслыг  13, 25, 37, 49, 61, 73, 85 97 зэрэг насандаа хийлгэдэг. Энэ жил гахай жилтнүүд засалтай гэсэн үг.  Мөн мэнгэ голлох, суудал өнцөгдөх зэргийн давхцалтай хүмүүст тусгай засал ном хийдэг. Энэ заслуудаа хийлгэчихвэл гараг, сарын аюулд өртөхгүй болж байгаа юм. Тусгай засалтай хүмүүсээс бусад нь өөрийн жилийн заслыг хийлгэхэд болно.
 

Ер нь засал хийлгэх эсэх нь тухайн хүний оюун санааны асуудал. Хүчээр хий гэж байгаа юм биш. Гарч байгаа жилдээ сайн сайхан байхыг ерөөн, аливаа цээрийг арилгаж, засал ном хийлгэдэг уламжлалтай.
 

-Шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргах гэсэн чухал асуудал байна. Мөрөө хэрхэн гаргах учиртай вэ?
 

-Хуучин уламжлалаар бол мориныхоо уяан дээрээс мөрөө гаргадаг байсан. Морины уяа тэр зүгт байна гэж тогтсон зүйл байхгүй шүү дээ. Уяан дээрээс мордоод, өөрийн цог хийморийн зүг рүү зүглэн, буян хишгийн зүгээсээ ирдэг. Мөн зүүн хойшоо нохойн ам байдаг гээд зүглэдэггүй байсан.
 

-Гэрийн гишүүд бүгд зүг мөрөө гаргах хэрэгтэй юу?
 

-Урьд цагт гэрийн эзэн тэргүүтэй хүмүүс мөрөө гаргадаг байлаа. Яагаад сүүлийн үед эмэгтэйчүүд мөрөө гаргадаг болчихоод байна гэхээр ажил амьдрал, цаг үетэй холбоотой юм. Одоо цагт эмэгтэй хүмүүс бизнес хийх, гадагш сургуульд явах, аялал жуулчлал зэргээр чөлөөтэй нийгмийн харилцаанд оролцдог болсон. Үүнтэй холбоотойгоор зүг мөрөө гаргах нь ихэссэн. Үүний буруу гэж үгүй, мөн хүчээр гарга гэсэн үг биш. Тухайн хүн "Би энэ жил зүг мөрөө гаргачихлаа, заслаа хийлгэчихлээ" хэмээн бодож, оюун санаагаа ариусгаж байгаа нэг хэлбэр.
 

-Байр, орон сууц зэргээр суурин газар амьдардаг хүмүүс зүг мөрөө гаргахад хүндрэлтэй, ойлгомжгүй байдаг. Энэ тохиолдолд хэрхвэл зохих вэ?
 

-Морины уяа гэдэгтэй ижил, хашаа, байрныхаа гадна тодорхой нэг цэг аваад, тэндээсээ мөрөө гаргаж болно. Түүнээс өглөө босоод хаалгаараа гараад л урагшаа, хойшоо гарчихлаа гэсэн үг биш шүү.
 

-Нийслэлчүүд маань Шинийн нэгний өглөө Хийморийн овоо гарна гэж их ажил болдог. Энэ ямар учиртай вэ. Ер нь бурханы шашинд овоон дээр гарвал ингэнэ, тэгнэ гэж заасан зүйл байдаг уу?
 

-Бурханы шашинд заавал тэг, тэгэхгүй бол муу гэсэн юм байхгүй. Хүний сэтгэлийг сэргээж байгаа "Би уул овоон дээрээ гараад хийморийн дардцгаа хийсгэчихье. Эрч, энерги авъя" гэсэн хувь хүмүүсийн асуудлууд юм.
 

-Жилийн зурлага гаргахад багагүй хугацаа зарцуулдаг байх. Энэ жилийн зурлагыг хэр хугацаанд гаргасан бэ?
 

-XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн зурлагыг зурахад гурван сарын хугацаа зарцуулсан. Бид багш нарынхаа зааж, уламжлуулж ирсэн тооцоолон бодох арга барилаар зурлагаа зурж, олон сарын хугацааг зарцуулдаг. Ханш нээгдэх, хүйтний улирал хэзээ эхлэх, ямар барилдлагатай, ямар мэнгэтэй өдөр байна, давхацсан ямар өдрүүд байна гэх мэтээр нарийн тооцоолж гаргадаг. Үүгээрээ сүсэгтэн олондоо энэ жил иймэрхүү байх магадлал өндөр байна шүү, үүндээ анхаарай гэсэн зөвлөгөөг өгч байгаа юм.
 

-Ярилцсанд баярлалаа.

 

 

УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН МӨР ГАРГАХ ЁСОН

/Түвдэнпэлжээлин хийд/

 

/Жил, сар өдрийн хар нохойн амыг зөрүүлэн тооцсон болно/

 

 

СУУДАЛ

УНШИХ ТАРНИ, ГАРАХ, ИРЭХ ЗҮГ

ХҮЙС

ТӨРСӨН ОН

ГАЛ

Зүүн урд зүгт гарч, “Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарныг 7-21 удаа уншаад урд зүгээс ирнэ.

 

Эр

1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

Эм

 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

ШОРОО

Баруун хойд зүгт гарч, “Ум бадма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун урд зүгээс ирнэ.

Эр

1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Эм

1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

ТӨМӨР

Баруун урд зүгт гарч, “Ум радна дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун зүгээс ирнэ.

Эр

1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

Эм

1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

ОГТОРГУЙ

Зүүн хойд зүгт гарч, “Ум пагма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун хойд зүгээс ирнэ.

Эр

1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

Эм

1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

УС

Урд зүгт гарч, “Ум гарма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад хойд зүгээс ирнэ.

Эр

1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975,1983, 1991 1999, 2007, 2015

Эм

1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

УУЛ

Баруун хойд зүгт гарч, “Ум будда дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн хойд зүгээс ирнэ.

Эр

1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

Эм

1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012

МОД

Зүүн зүгт мөр гарч, “Ум базар дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн зүгээс ирнэ.

Эр

1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013

Эм

1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013

ХИЙ

Урд зүгт гарч, “Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн урд зүгээс ирнэ.

Эр

1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012

Эм

1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

 

 

 

 

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.44.207) 2019 оны 02 сарын 08

minii 1 unshsan zvg gargaxaas shal uur bxiin odoo yaax bilee

zochin(103.212.119.193) 2019 оны 02 сарын 04

BURHAN SHUTEN BARILDLAGATAI HUNEE HAMGAzALDAG

зочин(103.194.176.117) 2019 оны 02 сарын 05

монгол ламчин бөөчин нам гурав огтоос хэрэггүй болсон тэд бол гай ланчиг авчирагчид мөн болой

зочин(103.194.176.117) 2019 оны 02 сарын 05

Үхэр Монголчууд Гахай жилийн босгон дээр хэдэн зуун гахайг чад хийлгэсэн үүний муу үр дагаварыг 2019 онд амсах болох нээ дээ чаваас

Дамдин Жанчив(202.126.89.207) 2019 оны 01 сарын 22

Маш тааламжтай байна

Монгол(66.181.177.196) 2019 оны 02 сарын 05

Лам нарт их таатай жил гарах нь дээ

66(64.119.26.153) 2019 оны 01 сарын 22

ЭНЭ ИХ МУУХАЙ ХҮН ДЭЭ. ӨӨРИЙГӨӨ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЮУГАА МЭДДИЙН ОДОО ЧИ БОЛИО

.(112.72.12.3) 2019 оны 01 сарын 22

хэн нэгнийг аялдан дагалдах гэж хэнийг аялдан дагалдах гэдгийг хэлдээд өгөөч.одоохондоо Ми ОВОГТ ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛИЙ ГЭСЭН ОЛОН ТҮМНИЙГ Л АЯЛДАН ДАГААД БАЙНА ХЭМЭЭН Ми-ИЙН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАР ДОРОМЖЛООД БАЙДЫН ЭНЭ ЛАМ БАС ЭНХБОЛДЫН СУГА ЦАВИНЫ ҮС НЬ БОЛТОЙ.

үнэн үг(66.181.161.55) 2019 оны 01 сарын 22

Зуд болоход боохой зоолно.Зовлон иржхэд лам баяжина гэдэг.Ѳмхий хувалзнууд 300гаруй жил Монголчуудын мѳриыг буруу зүгт буруу ѳдѳр шинэлүүлж хар тангадын хараалыг сайхан дамжуулж үхсэн зонховын будаалганы ѳдѳр цагаан ссарыг хиылгэж чадлаа.Гончигсүрэн гэж асман лам одро болиоч дээ бурханы нэр барисан муур багшааа.

?(112.72.12.3) 2019 оны 01 сарын 22

Муу юм бичсэн хүн ч яахав муу үйл хийгээд эх орноо ухаж ашиг олоод ард олноо хуурч мөнгө завшаад байгаа МАНАН-ийн МАФИ-д яагаад муу юм болдоггүй юм бол Энэ Гончиг нөхөр авраад байдын муу. Жирийн ард олондоо муу юм бодсон муу талдаа лам байна. Энэ янзаараа бол баячуудыг хамгаалж тэдний төлөө ардын засгийн алба хаагчдын зүрхээр туг тахиж, тугийн цохионы дээрээс түлхэн алж, амьдаар нь арьсыг нь хуулж явсан эсэргүүгийн үзэл санааны үлдэгдэл юм уу? хаашаа юм. Жирийн ард бидэнд их л дургүй хүн юм байна. Муу ёрлоод бас суртал ухуулга хийчихжээ. Наадахад чин бас итгэнэ байхдаа

хн(94.30.168.62) 2019 оны 02 сарын 06

энэ муу юм бичиж, бодож байгаачид еертее тедийгуй ах дуу, терел терегсед хуухдууддээ хуртэл хар энергээ шингээж амьдралыг нь гутааж, нурааж байгаагаа ойлгодог болов уу,ичдэг болоосой.етлеед, евдеед ухэхэээр чинь ах дуу, ард улдэгсэд чинь лам дээр л очиж сэтгэлээ тайвшруулж, хойтын буянд чинь гээд гуйлдэнэ ш дээ

Ebi (73.83.84.234) 2019 оны 01 сарын 21

Mongolchuudiig bas munhruulsaar l yavna nuu.

zochin (66.181.178.130) 2019 оны 01 сарын 21

muu amtai tevshuu guyu

Zochin(121.163.80.151) 2019 оны 01 сарын 21

iim oliggui muusain shar huwalz nariig tolgoi daraalan buudaj alaad jalgand bulwal taarna.lam shvteed MGL shn ywsan tvvh bdgui ym shvv

Зочин(202.126.89.88) 2019 оны 02 сарын 07

Лам хүн болохгүй бүтэхгүй юмыг засаж явах учиртай . Билэггүй муу үг хэлж байхаар ард түмэнд амгалантай , тийм жилтэй хүн ийм засал хийлгээрэй гэж сэтгэл санааг нь засаад өгчихгүй дээ

Sisi(122.201.21.46) 2019 оны 01 сарын 21

Bileggui muu ug heltei humuus ve. Aldas bolno shuu. Emeg ovog ijii aav nar tani ingej helehiig chini sonsood omnoos chini gomdoh vii . Burhanii nom uzsen busdiin tuluu gesen lam bagsh dor buu muug uildegtun ,

Өмхий хувалзад(66.181.191.241) 2019 оны 01 сарын 23

Хүний нялх хүүхдүүдийг харааж байна муу худалч шар даавуу нөмөрсөн түвдийн шашингаар өвчилсөн төнцөг минь, чамд болон чиний ойр орчныхонд маш хүнд жил болтугай, Хурай хурай.

АРИУН ДҮРТЭЙ ААЛЗ(202.179.24.185) 2019 оны 01 сарын 23

БИТГИЙ ХУЦААД БАЙ

Гэвш(221.54.0.191) 2019 оны 02 сарын 07

Амны билиггүй новш вэ?

Зочин(66.181.186.245) 2019 оны 01 сарын 22

Энэ жилийн өнгө байдал нь тэгээд саарал ордныхон ард иргэдийг ядууралд оруулж талцуулж баахан хямралдаанд бухимдалд оруулчхаад өөрсдөө сайхан амгалан тайван байх жил юм шив дээ гарч байгаа жил нь

Дондог(139.5.217.149) 2019 оны 01 сарын 23

Унэхээр мундаг хун шуу! Бурхан болоочдын Алтан хаирцагииг ганц энэ хун л Монголд нээдэг. Зурхаи талаасаа Монголд нэг номер л гэсэн уг! Тэгэхээр мундаг матиматекч юм даа !

би(103.229.123.18) 2019 оны 01 сарын 21

Энэ хүн миний дүүгийн алтан хайрцагийг буруу нээсэн хүн дээ.

0  |  0
Mmm....(150.129.143.49) 2019 оны 02 сарын 06

Oort ni helsnuu? oort ni heleegui bj end ingej hudlaa unen ym bichj yahwdee shuud ochood uulz ta mi duugiun shinjeg buruu neesn bnlee gd

0  |  0
Jak(66.181.180.103) 17 секундын өмнө

Шаа лалрааа

Хсо(43.242.243.105) 2019 оны 01 сарын 23

Эргүү лам пизду ингэж худлаа шааж бхаар үхээч

тэ(103.111.68.3) 2019 оны 01 сарын 23

За лам нар хүртэл МАНАН-ийн талд ажиллааад бга юм биш үү. Их л зальтай нөхөр байна даа

Анд (98.248.78.168) 2019 оны 01 сарын 21

Чи их зальтай лам шүү дээ хүнийг их муухай дугаарлан. Өөрийгөө л сайн гэж худлаа хуцаж суудаг бусдыг. Дандаа муулж гүтгэж байдаг. 90 оноос өмнө НАХЯ-ны мэдээлэгч баысан хүн олон хүнийг матаж хоолноос нь салгасан даа

Top