ӨНӨӨДӨР: Улаанчулуутын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн нээлт болно

2019 оны 01 сарын 21

09:00


  • ШУТИС-ийн номын сангийн 604 тоотод болох "Эх түүхийн хичээл, шинэ хандлага" үндэсний семинар, форум болно.
  • МУИС-ийн хичээлийн 1-р байр, Дугуй танхимд “НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД БАЙГАЛИЙН НӨХЦӨЛ, НУТАГ ДЭВСГЭРИЙН ОНЦЛОГИЙГ ХАРГАЛЗАН ҮЗЭХ НЬ” сэдэвт ОУЭШ-ний  IV бага хурал болно. Нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцоно. Утас: 88054040

 

10:-13:00 цагт


  • "Пума Империал" зочид буудлын хурлын танхимд Орон нутагт Тогтвортой хөгжлийн зорилт, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцуулах Үндэсний хэлэлцүүлэг болно. Утас: 88054340

 

11:00 цагт


  • БСШУСЯ-нд Монгол Улсад Ардын гэгээрлийн яам байгуулагдсаны 95 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал 401 тоотод болно.

  • Одонтой ээжүүдийн дунд зохиогдсон "Mrs Mongolia world-2018" тэмцээний тэргүүн мисс, дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэгийг "Хүүхэд хамгааллын элч"-ээр батламжилна. Тэрбээр энэ оны гуравдугаар сарын 6-нд БНХАУ-д болох "Mrs World" олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм. Утас: 88008781

 

12:00 цагт

  • Улаанчулуут дахь хогийн цэгт амьдардаг айл өрхийн хүүхдүүдийг дэмжих зорилготой СХД-ийн 26-р хороонд 100 хүүхдийн хүчин чадалтай "Нарны хүүхдүүд-2" цэцэрлэгийн нээлт болно. Утас: 99127029

 

13:30 цагт

  • Архангай аймгийн цагаан идээний үзэсгэлэн худалдааы нээлтийн үйл ажиллагаа Тусгаар тогтнолын талбайд болно. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, холбогдох хүмүүс оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top