ДУНДГОВЬ: Шилдэг унаач хүүхэд, шилдэг холбоогоо тодруулав

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

Дундговь аймгийн “Нарны хүлэг” морин спорт уяачдын холбоо 2018 оны ажлаа дүгнэж, шилдэг уяачдын холбоогоо тодруулсан байна. Мөн 9 шилдэг уяач, 9 шилдэг азарга, 9 шилдэг их нас, 9 шилдэг унаач хүүхэд, шилдгийн шилдэг унаач хүүхдийг шалгаруулсан байна.

 

Соёлын үнэт өв болсон адуун сүргийн угшлыг сайжруулж, түүхэн уламжлалыг судлах, сурталчлан таниулах, уяачдын залгамж холбоог бэхжүүлэх, Дундговь аймгийн хурдан хүлгүүд, адуун сүргийн үнэлэмжийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсан  “Сайханы хурд” морин спорт уяачдын холбоог “Нарны хүлэг” МСУХ-ноос 2018 оны шилдэг холбоогоор шалгаруулжээ.

 

“Сайханы хурд” уяачдын холбоо нь 2018 оны 12 дугаар сард “Ёндоотой адуучин” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top