Хайрын дуучид ”МАРАЛ БУУСАН ШӨНӨ”-д саатна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Лхамсүрэнжавын Ганзулын дурсгалын тоглолт ирэх 25-ны өдөр тохиож буй. Тус тоглолтыг Л.Ганзул агсны шүлгийг нь зохиосон "Марал буусан шөнө" дуугаар нэрийдсэн бөгөөд нийтийн болон рок, попын дуучид нэгэн үдэш чуулах юм.

 

"Марал буусан шөнө"-ийг гэр бүлийн хос дуучид болох Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар 2010 онд амилуулж байсан түүхтэй.  Хэсэг уран бүтээлээсээ хөндийрч, үе үехэн ёслолын арга хэмжээнд  харагдах болсон хос дуучид "Маск" продакшны "Соёлын довтолгоо" уран сайхны кинонд саатаж байхдаа манай дуранд өртсөн юм. Тэд мэдээж "Марал буусан үдэш"-т саатах нь дамжиггүй. 

 

Дашрамд сонирхуулахад, нэгдүгээр сарын 25-ны үдэш "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд чуулахаар болсон хүндэтгэлийн тоглолтод Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа, Гавьяат жүжигчин Х. Үнэнхүү, Г.Түвшинтөгс, Г.Хонгорзул, Соёлын тэргүүний ажилтан Г.Чинболор, Б.Энхмэнд, Б.Болдбаатар, "Болор цом"-ын эзэн яруу найрагчид гээд олон уран бүтээлч уригджээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(194.230.155.137) 2019 оны 01 сарын 21

Turaach eregtei n yamar ontsguin be gahai

0  |  0
Top