Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн асуудлаар хүний эрхийн төлөөлөгч ажиллаж байна

2019 оны 01 сарын 21

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2006 онд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа гэх 25 настай эмэгтэй Малайз улсад харамсалтайгаар амиа алдсан. Уг хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа юм. Тэгвэл эмэгтэйн амиа алдсан асуудлыг шийдвэрлэх шүүх хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын итгэмжит төлөөлөгч, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг энэ 7 хоногт Куала Лумпурт томилолтоор ажиллаж байна. Хохирогчийн ар гэрийнхэн болон шүүх хуралд оролцох хуулийн багийнхан өнөөдөр /2019.01.21/ уулзалт хийсэн бол маргааш хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөжээ.

 

Хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар товч сануулбал, шийдэгдэлгүй олон жил дамнасан хэргийн Малайзын шүүх 2015 оны нэгдүгээр сард эцэслэж, хэрэг үйлдсэн хоёр цагдааг цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн. Гэвч хоёр хэрэгтний нэг болох Сирул Азар Умар гэгч шүүх хурал болохоос өмнө Авсртрали улс руу зугтсан. Түүнийг хэдийгээр Австралийн цагдаа нар баривчилсан гэх мэдээлэл байгаа ч Малайзын талд хүлээлгэж өгөөгүй байгаа юм. Австрали улс нь цаазын ялгүй орон бөгөөд цаазын ялтай этгээд тухайн улс оронд орогнож байгаа тохиолдолд эх оронд нь хүлээлгэн өгөхгүй байх хууль, эрх зүйн зохицуулалттай аж.

Түүнээс гадна амиа алдсан хэрэгт хохирол нэхэмжлэх иргэний хэрэг давхар үүсгээд байгаа бөгөөд шүүх хурал болбол талийгаачийн хүүхдүүдэд нөхөн төлбөр өгөх асуудал сөхөгдөх юм байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
o(73.200.190.192) 2019 оны 10 сарын 24

ene elbegee psda g yah ve heduulee...

0  |  0
зочин(202.131.226.166) 2019 оны 05 сарын 16

Элбэгдорж хэмээх хүзүүгүй хулгайч энэ хэрэг дээр нэг ч дуугарааагүй харин ч тэр алчуурчингуудтай нийлж битгий цаазаар ав хэрэггүй гэсэн байгаа юмдаа Алтантуяад өгөх байсан цалинг нь энэ тэнэг шунал аввах гэж байсан байх

0  |  0
0(202.131.243.186) 2019 оны 03 сарын 19

хөөрхий өвөө охиныхоо төлөө олон жил явж байна төр засгаас туслаасай аргагүйшдээ зайлуул

1  |  0
0(202.131.243.186) 2019 оны 01 сарын 21

хөөрхий өвөө охиныхоо төлөө олон жил явж байна төр засгаас туслаасай аргагүйшдээ зайлуул

0  |  0
Top