Хүмүүс цагаан сараар ямар бэлэг авахыг хүсдэг вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

Цагаан сараар оймс, шоколад, цамц өгөх нь хамгийн түгээмэл бэлэгт тооцогддог. Гэхдээ эдгээр бэлэг таны зочдод ямар сэтгэгдэл төрүүлдэг бол? Энэ тухай та бодож үзсэн үү? Тэгвэл хүмүүс ямар бэлэг авахдаа хамгийн таатай ханддаг талаарх нэгэн сонирхолтой судалгаатай танилцъя. Америкийн сэтгэлзүйчдийн судалгаагаар бол гоо сайхны холбогдолтой бэлэг авахдаа ихэнх хүмүүс тун сэтгэл ханамжтай байдаг нь батлагджээ. Учир нь гоо сайхны бэлэг  бидэнд өдөр тутам зайлшгүй хэрэгтэй байдаг ба тухайн хүн танд хайр халамж тавьж буйн илэрхийлэл болдог ажээ.


 

О.Туяа, 23 настай

-Анх ээж болоод цагаан сараар хүүд маань хүүхдийн үс бие арчилгааны Johnson’s baby-ийн сет гарын бэлгэнд өгсөн нь их хөөрхөн санагдаж билээ. Миний хүүд зориулаад сэтгэл гаргаад бэлдсэн байна гээд.

 

Ч.Батнаран, 31 настай

-Хүүхэд байхдаа цагаан сарыг өвөө эмээгийнхээ өгдөг бэлгээр төсөөлж, надад юу бэлдсэн бол гэхээс догдолдог байж билээ. Жил бүр нээх хөөрхөн надад л зориулсан чамин бэлэг бэлддэг юм. Одоо ч хүүхдүүдээ дагуулаад өвөөгийндөө цагаан сараар очиход догдолж бэлгээ авдаг.

 

О.Зулзаяа, 29 настай

Өөрөө гэр бүл зохиосноос хойш цагаан сараар хүн бүрт зориулж бэлэг бэлдэх их сайхан санагддаг. Эгч тод үнэрэнд дуртай болохоор гоё үнэртэй биеийн тос, ахдаа сахлын ус, аав ээждээ хүнсний нэмэлт тэжээл, эрүүл мэндийн ундаа, дүү нартаа үлгэрийн баатартай оо сойз гээд гоё бэлэгний санаа мундахгүй. Тэгээд тухайн хүнээ бодож авсан бэлгээ өгөх мөч хамгийн гоё.

 

Т.Тулга, 9 настай

Цагаан сар өвөө эмээ нар бас хүүхдүүдийн баяр. Өвөөгийндөө очоод хамаатны ах эгч дүү нартай тоглох хамгийн гоё. Өвөө эмээ бид нарыг өөрсдөө бэлгээ сонгохыг зөвшөөрдөг. Зөндөө айл хэсээд бэлгүүдээ эгнүүлж харах гоё байдаг тийм үү.


Та хайртай гэр бүлийнхэндээ, зочдодоо таалагдах, сэтгэлд хамгийн ДУЛААН БЭЛГИЙГ хямд үнээр сонгохыг хүсвэл Монголын хамгийн анхны гоо сайхны нэгдсэн худалдаа COSE COSMETIC-ийг зориорой. Бүх бэлэг 3000 төгрөгөөс эхлэх бөгөөд бэлгийн боолт дагалдана. Гоо сайханд дурлагсдын мэргэшсэн худалдаа буюу “COSE cosmetics” Япон, Солонгос, Монгол, Европын Дэлхийн шилдэг 80 гаруй брэндийг нэг дор цогцлоож, үнэртэн, гоо сайхан, эрүүл мэнд, арьс арчилгааны бүтээгдэхүүнээ чөлөөтэй тестэлж, харж, барьж, харьцуулж, амталж, сэтгэл хангалуун тухтай худалдан авах боломжийг бүрдүүлсэн юм. Хамгийн гол нь бүтээгдэхүүн бүхэн албан ёсны эрхтэй, чанартай, тухайн брэндийн дэлгүүртэй ижил үнээр танд санал болгох болно. Мэдээж цагаан сарын бөөн бөөн бэлэг, урамшуулал таныг хүлээж байна.

 

"Хүннү Молл" их дэлгүүрийн 1 давхарт уулзацгаая

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top