Сайд Ц.Цогзолмаа Дэлхийн боловсролын сайд нарын чуулганд оролцож байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 22

2002 оноос зохион байгуулагдаж буй Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад жил бүр дунджаар 80-90 орны Боловсролын сайд нар, мөн 60-70 орны удирдах албан тушаалтнууд өөрийн орны сайдыг төлөөлөн оролцож, салбарын өмнө тулгарч буй бэрхшээл түүнийг даван туулах арга зам, бодлого, ололт амжилт, туршлагаас хуваалцаж дэлхийн боловсролын бодлого ирээдүйд хаашаа чиглэх, түүнд хэрхэн бэлтгэх талаар хэлэлцдэг

 

Энэ оны Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт 2019 оны нэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо зохион байгуулагдаж, дэлхийн 95 орны 1263 төлөөлөгч оролцож байна.

 

Чуулга уулзалт “Боловсролын системийн бодлого, хэрэгжилтийг хөгжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд боловсролын сайд нар, судлаач эрдэмтэд, их сургуулийн судлаачид, сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг, ярилцлага хийж, санал солилцож байна.


Тухайлбал, эхний өдрийн үдээс өмнөх хэлэлцүүлэг “Боловсролыг өөрчилж буй трэндүүд” сэдвийн хүрээнд боловсрол улам бүр дижиталчилагдаж байгаа бөгөөд үүнд хэрхэн бэлтгэх талаар төлөөлөгчид санал бодлоо солилцлоо.

 

Энэ талаар “Дэлхийн хүн амын дунд дундаж давхаргынхны эзлэх хувь өсөн нэмэгдэж байгаа учраас цаашид тэдэн рүү чиглэсэн боловсролын хөтөлбөр хэрэгтэй байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд интернетийн хэрэглээ дэлхий дээр хоёр дахин өссөн судалгаа гарсан. Тиймээс интернет, технологид суурилсан боловсрол олгох шинэ шатны системд шилжихгүй бол өмнөх шигээ массаар нь суулгаад массаар нь хичээл зааж, боловсрол олгодог систем хоцрогдож байгааг эцэг эхчүүд ч, боловсролын байгууллагууд ч ойлгох хэрэгтэй байгааг илтгэгч онцоллоо.
Боловсролын дижитал загвар системийг боловсруулахдаа интернет орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хөтөлбөрөө цогцоор нь боловсруулах нь чухал. Үүний дараа дижитал боловсролын системт шилжих ёстойг төлөөлөгчид онцолж байлаа. Дараагийн хэлэлцүүлэг “Үр дүнд тулгуурласан боловсролын санхүүжилт” сэдвийн хүрээнд болж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.58) 2019 оны 01 сарын 21

холбоо барих: EMail:

0  |  0
Top