Хятадад ДНК-гийн засвартай хүүхдүүд төржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 22

БНХАУ-ын засаг захиргаа ДНК нь өөрчлөгдсөн ихрүүд төрсөн талаарх мэдээллийг баталжээ. Энэ нь Өмнөд шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэн Хэжян Куйн өнгөрсөн онд хийсэн туршилтын үр дүн гэж “Синхуа” агентлаг мэдээлсэн байна. Хүүхдүүдийн генетикийг нь засварласан эрдэмтний ажил Хятадын хуулийг зөрчиж байгаа аж.

 

Мөрдөн байцаалтаар 2016 оны зун Хятадын эрдэмтэн болон гадаадын хэд хэдэн мэргэжилтнээс бүрдсэн баг ажилдаа орсныг тогтоожээ. Тэд ихрүүдийн генд засвар оруулахдаа аюулгүй бус технологи ашигласан байна. Уг технологийг нөхөн үржихүйн зорилгоор ашиглахыг хуулиар албан ёсоор хориглосон байжээ.

 

Туршилтад гэр бүлийн найман хос оролцсон байна. Хятадад төрсөн дэлхийн анхны генетикийг нь засварласан ихрүүд болох Лулу, Нана нар өнгөрсөн оны сүүлчээр төрсөн бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top