Амралтын өдрүүдэд БУУЗАА ХИЙГЭЭРЭЙ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 22

Цаг агаар ойрын хоёр хоногт тогтуун байх ч энэ сарын 24-ний өдрөөс ихэнх нутгаар бага зэргийн цас орж, хүйтрэх төлөвтэй байна. Энэ долоо хоногийн пүрэв гаригт буюу нэгдүгээр сарын 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд хангайн уулархаг нутгаар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 24-нд зүүн аймгуудын нутгаар, 26-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

 

Нэгдүгээр сарын 29, 30-наас ихэнх нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа. Иймд хүйтний эрч чангарах амралтын өдрүүдээр сар шинийн бууз, баншаа базаахыг зөвлөе.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баадай(66.181.185.51) 2019 оны 01 сарын 22

хөөрхөн юм

0  |  0
Top