ӨНӨӨДӨР: Жуулчны баазуудын анхдугаар чуулган болно

2019 оны 01 сарын 23

ТӨРИЙН ОРДОН


09:00 цагт

  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

 

10:00 цагт

  • Химийн бодисын хуванцар сав, нийлэг уутны зохисгүй хэрэглээг хязгаарлах талаар 2018 оны тавдугаар тогтоолын биелэлттэй танилцаж, Өргөдлийн байнгын хорооны гишүүд Хан-Уул дүүрэгт ажиллана.

 

11:00 цагт

  • Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

 

14:00 цагт

  • Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

 

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

09:00-17:00 цагт

  • Монголын хуульчдын холбооноос зохион байгуулж буй хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг” Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл экспо”, “Дүнжингарав”, Зургаан буудлын “Оргил” худалдааны төвийн салбаруудад болно.

 

09:30 цагт

  • Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

 

  • "Улаанбаатар" зочид буудлын “Хархорин” хурлын танхимд "Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах боломж” сэдэвт хэлэлцүүлэг болно.

 

10:00

  • Монголын жуулчны баазуудын анхдугаар чуулган "Корпорайт" зочид буудалд болно.

 

  • МУИС-ийн хичээлийн II байранд МУИС-ийн өвлийн төгсөлтийн үйл ажиллагаа болно. 2018-2019 оны өвлийн улиралд нийтдээ 210 магистр, 20 доктор төгсөж байна. Утас: 99002019

 

11:00 цагт

  • "Монгол ньюс" мэдээллийн төвд Зэвсэгт хүчний Жанжин штабаас хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 88109945, 88081693

 

  • МҮЭХ-ны байр 4 давхарт хурлын зааланд хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн хурлаар УИХ, Засгийн газарт МҮЭ-ийн холбоо болон Мэргэжил үйлдвэрлэлийн салбарын холбоод, 21 аймгийн ҮЭ-ийн холбоо, Нийслэлийн ҮЭ-ийн холбоодоос нэгдсэн санал, шаардлагыг тавьж байгаа талаар мэдээлнэ. Утас: 99027019 88007709

 

11:30 цагт

  • "Зууны мэдээ" сонины хэвлэл мэдээллийн төвд "Бид уучлахгүй хөдөлгөөн" хуулийн этгээд болж, үүсгэн байгуулагдсантай холбогдуулан "Авлига, албан тушаалын хэргийг шийдэх шийдэл" сэдвээр мэдээлэл хийнэ. Утас: 88100660, 98121298

 

12:00 цагт

  • Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг тодорхойлон үр дүнг танилцуулна. Өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 180 орчим шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог. Утас: 321927 утсаар авна уу.

 

15:00 цагт

  • Монголын музейнуудын анхны виртуал үзмэрийн нээлт "Дүрслэх урлагийн музей"-д болно. Зохион байгуулагч: ЗГХА Соёл, урлагийн газар, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын үндэсний музей, Богд Хааны ордон музей, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль. Утас: 99849000

 

18:00 цагт

  • Монголын Үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчийн сонгууль, дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг "Корпорейт" зочид буудлын "Seoul Meeting Room"-д болно. Утас: 99103339

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top