ЗАСГИЙН ГАЗАР: Нийт 19 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 01 сарын 23

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл энэ удаагийн Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Одоогоор хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд нийт 19 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

 

Тухайлбал, Төрийн албаны тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албаны сахилга хариуцлага, дэг журам, ёс зүй, стратеги төлөвлөгөө гаргах дүрэм журам, төрийн жинхэнэ албан хаагчын гүйцтэтгэлийн төлөвлөгөө, мэргэшлийн түвшинг үнэлэх журам зэрэг  шинэ хуультай уялдуулсан  холбогдох журмыг батлах аж.

 

Мөн Монгол, Эквадорын Засгийн газар хоорондын Ноот бичиг батлах тухай, Монгол Румыны Засгийн газар хоорондын протокол батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top