Д.Цогтбаатар: Шинэ Элчин сайдуудын нэрийг оруулж ирэхээр ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 23

УИХ дахь МАН-ын бүлгээс Австрали, Тайланд, Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Элчин сайд Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь, Б.Хурц нарын томилгооны асуудал жил гаруй саатаж байгаа тул эгүүлэн татахаар шийдвэрлээд байгаа.  

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ талаар “Гурван Элчин сайдыг татаад оронд нь шинэ Элчин сайдуудыг томилно. Ойрын хугацаанд шинэ Элчин сайдууд болон хугацаа нь дууссан Элчин сайдуудын нэрийг оруулж ирнэ. Тэдгээрийг хамтад нь Засгийн газраар шийдүүлэхээр ажиллаж байна. Үндсэндээ 10-аад Элчин сайдыг шинээр оруулж ирэхээр ажиллаж байна” гэсэн юм.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(188.36.7.24) 2019 оны 01 сарын 24

Энэ хужаа хүн Монгол улсыг төлөөлсөөр ирлээ Ямар том зүрх өвтгөсөн Монгол гутамшиг. Энэ хужаа хүн одоо баахан хужаа эрлийзүүдийг сонгоно. Харамсаж байна. Хэзээ сална МАН хан хужаануудаас.

1  |  0
Top