Б.Гангаамааг Жомолунгмад гарсан батламжийг зургийн хамт ирүүлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 30

Монгол Улсын иргэн, Олон улсын хэмжээний мастер, уулчин бүсгүй Б.Гангаамаагийн Дэлхийн ноён оргилд хүнд хэцүү замыг туулан авирч гарсныг нъ баталгаажуулсан албан ёсны батламжийг түүний авиралт хийсэн зургуудын хамт ирүүлсэн байна. БНХАУ-ын Түвдийн автономит мужийн Уулын авиралтын холбооноос олгосон Эверестэд авирсныг гэрчлэх батламжид “Б.Гангаамаа нь 2011 оны тавдугаар сарын 21-ний өглөөний зургаан цаг 30 минутанд Хималайн нурууны Жомолунгма оргилд авирч, далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт хүрсэн болохыг гэрчилж байна” гэжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top