Венесуэлд жагсаал болж, хоёр хүн амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 23

Мягмар гарагийн орой /2019.01.22/ Венесуэлийн хотуудад Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг жагсаал эхэлжээ. Жагсагчид Боливар мужийн Сан-Феликс хот дахь Венесуэлийн ерөнхийлөгч агсан Уго Чавесийн хөшөөг шатаасан тухай Nacional цахим хуудас мэдээлжээ.

 

Уго Чавесийн хөшөөг “команданте”-гийн ойд зориулан 2018 оны зургадугаар сард тус улсын засгийн газрын хөрөнгөөр босгожээ.

 

Жагсаалын үеэр 30 хүнийг саатуулсан бөгөөд жагсагчдыг тараахын тулд хүчнийхэн нулимс асгаруулагч хий хэрэглэж, гал нээсэн байна. Энэ үеэр хоёр хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Мөн Карабобо мужийн Пэурто-Кабельо хотод  жагсагчид цагдаагийн хэлтсийг шатаажээ.

 

Лхагва гарагт /2019.01.23/ эсэргүүцлийн цуглаан үргэлжилнэ гэж Nacional сайтад мэдээлжээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оркуудад(119.40.98.162) 2019 оны 01 сарын 23

зүв зүгээр сайхан орон байсан нефьт попрол 2-соо болоод сүйрлээ дээ манайханд их сургамж өгмөөр кейс харамсалтай нь оркууд ойлгохгүй байсаар сүйрнээ

0  |  0
Top