Брэд Питт, Шарлиз Терон нарын харилцаа ил болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 23

55 настай жүжигчин Брэд Питт, 43 настай Шарлиз Терон нар болзож байгаа гэх мэдээлэл хэд хоногийн өмнө гарсан. Тэд өөрсдөө энэ талаар ам нээгээгүй ч найз нөхөд, танилууд нь хоёр жүжигчний талаар тодорхой зүйл ярих болжээ.

 

Брэд, Шарлиз нар эртнээс нэгнийгээ танидаг байсан аж. Тэднийг Шарлизийн экс сүйт залуу Шон Пенн танилцуулж байжээ. Харин тэд зургаан сарын өмнө “Breitling” цагны брендийн рекламны зураг авалт дээр тааралдаж дотноссон байна.

 

Тэд шинэ жилээр Калифорниа дахь Брэдийн гэрт хамт байсан гэнэ. Брэд, Шарлиз нар түүнчлэн саяхан Лос-Анжелест хамт яваа харагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top