Давосын төлөөлөгчдийн 22 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 24

Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн форум мягмар гарагт /2019.01.22/ эхэллээ.

 

Нэгдүгээр сарын 26-ны өдөр хүртэл үргэлжлэх форумд төр засаг, олон улсын байгууллага, нийгмийн зүтгэлтэн, томоохон компани, банкны нийт 3000 орчим төлөөлөгч оролцож байна. Форумын үеэр 350 хуралдаан болж, технологи, тоон эдийн засаг, криптовалютын эрин үе дэх олон улсын хамтын ажиллагааны асуудал, зах зээлийн хөгжил, цахим аюулгүй байдал, дэлхийн санхүүгийн эрсдэл, эрчим хүчний салбарын тулгамдаж буй бэрхшээл, нийгмийн тэгш бус байдал зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

 

Давосын форумд 60 улс орны удирдагчид, олон улсын томоохон байгууллагуудын тэргүүн нар урилгаар оролцож байна.

 

Энэ жилийн форумд Их 7 бүлгийн долоон орны гурвынх нь буюу АНУ, Франц, Их Британи улсын тэргүүн нар оролцохгүй.

 

Тус форумд оролцогчдын 22 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

 

Хамгийн өндөр настай оролцогчоор 92 настай байгаль судлаач Дэвид Аттенборо тодорсон бол хамгийн залуу төлөөлөгч нь Өмнөд Африкийн гэрэл зурагчин, 16 настай Скай Микер.

 

Эрэгтэй оролцогчдын дундаж нас 54, эмэгтэйчүүдийн дундаж нас 49 байна. Баруун Европоос нийт 1159 төлөөлөгч оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top