ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан ашиг олно

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 24

Хонь

Хошин шогийн мэдрэмжтэй байгаарай. Хүмүүсийн хөнгөн хошигнолд эмзэглэж өдрийг баллаад хэрэггүй.  

 

Үхэр

Ялах боломж байна. Авьяасаа олон хүнд харуулна. Ажил, хичээл, романтик харилцаа гээд бүхий л зүйл амжилттай байна.

 

Ихэр

Ажлын өндөр идэвхтэй байна. Орой нь та амралт, тав тухыг урьд өмнөхөөсөө илүү үнэлэх бололтой.  

 

Мэлхий

Амарч тайвширмаар байсан ч нөхцөл байдал танд үүнийг зөвшөөрөхгүй. Үйл явдал танаас идэвх шаардаж, гол цөмд нь байх хэрэгтэй болно.

 

Арслан

Гэнэт ашиг олж магадгүй. Эсвэл та мөнгө олох арга олно. Хайр дурлалын харилцаа сайн байна.

 

Охин

Өөрийгөө хуурч чадахгүй. Сэтгэл хөдлөлөө бусад хүмүүст бүү нялзаа. Та өнөөдөр тайван суух завгүй байна.

 

Жинлүүр

Урсгал даган тайван хөвөх хэрэггүй. Зарим зүйлийг анзаарч, өмнө нь хийхээс татгалзаж байсан зүйлээ хийснээр олон зүйлийг сурч мэднэ.

 

Хилэнц

Шинэ зүйл сурч мэднэ. Бодит байдлаас холдох хэрэггүй. Үйл явдлын голд байж, боломжийг ашигла.

 

Нум

Зохион байгуулалттай, сахилга баттай байхын гайхамшгийг харуулна. Таны зорилготой, хичээнгүй байдал ямар ч ажлын ард гарна.

 

Матар

Хэн нэгэн хүний тухай бодлоо өөрчилнө. Тэр хүн нь та өөрөө ч байж мэднэ. Өөрчлөлтөөрөө бусдыг алмайруулна.

 

Хумх

Амьдралд тань өөрчлөлт явагдаж байна. Өнөөдөр болох үйл явдлууд эргэлт авчирч, шинэ танилуудтай болно. Чухал шийдвэр гаргахдаа яарах хэрэггүй.

 

Загас

Зөн совингоо дага. Сонирхолтой, үр бүтээлтэй өдөр болно. Романтик харилцаанд боломж гарч ирнэ. Түүнийг цаг алдалгүй ашигла.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top