ЧУУЛГАН: Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх асуудлаас хасав

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 24

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.01.24/ нэгдсэн хуралдаан 46 гишүүний буюу 66.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.


Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Ашигт малтмалын тухай хуулиар алт олборлогчдоос 2.5 хувийн татварыг 2024 он хүртэл авдаг болох гэж байгаа юм байна. Алт олборлогчид яагаад ийм хөнгөлөлттэй эдэлж байгаа юм бэ. 5 хувийн татвар аваад явах нь зөв” тиймээс алтны татварыг багасгах гэж оруулж ирж байгаа хуулийн төслийг хасах саналтай байна” гэсэн бол М.Билэгт, Г.Занданшатар нарын гишүүд түүний саналыг дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллаас ·  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/-ийг хасав.


Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал:

   “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; 

  “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; 

  “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; 

  “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top