Шадар сайд аврагчдаас төрсөн анхны ГАВЬЯАТЫГ хүлээн авч уулзлаа

2019 оны 01 сарын 24

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр /2019.01.24/ Онцгой байдлын байгууллагын аврагчдаас төрж гарсан анхны гавьяат, ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтохыг хүлээн авч уулзлаа.


 

Ж. Баяртогтох нь Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан юм.

 

Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Монгол Улсын хэмжээнд тохиолдсон бүхий л гамшиг, ослын дуудлагад үүрэг гүйцэтгэдэг Онцгой байдлын байгууллагын аврагчдын дундаас анхны гавьяат төрсөнд туйлын баяртай байна.  Энэ бол Монголын төр болоод ард түмэн Онцгой байдлын байгууллагад итгэж, хүндэтгэн дэмжиж байгаагийн илрэл юм. Цаашдаа ч  энэ их итгэлийг  алдалгүй сайн ажиллаарай” гэлээ.


 

Тэргүүн ахлагч Ж.Баяртогтох нь Онцгой байдлын байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байна. Тэрээр улсын хэмжээнд тохиолддог ой, хээрийн түймэр, усны осол зэрэг бүх төрлийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг шилдэг алба хаагчдын нэг юм. Тухайлбал, 2011 оны хоёрдугаар сард Хөвсгөл далайд живсэн 10тн  шатахуун ачсан автомашиныг 50 метрийн гүнд шумбан гаргасан, 2017 онд болсон Отгонтэнгэр ууланд осолдсон 17 уулчныг эрэн хайх ажиллагаанд амжилттай оролцсон. Түүнчлэн 2011 онд Японд болсон цунамийн гамшгийн дараах сэргээн босгох болон Африкийн Өмнөд Судан улсад Энхийг дэмжих ажиллагаанд, 2015 онд ОХУ-д гарсан ойн түймэрт үүрэг гүйцэтгэж, Монгол Улсынхаа төдийгүй Онцгой байдлын байгууллагынхаа нэрийг өндөрт өргөн ажилласан юм. 


 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
N(202.179.31.14) 2019 оны 01 сарын 25

Yag unendee bas mashinaaraa tataj mun musiig huuruuduj golloh hvnd ajliig ni hiisen Khuvsguliin Hatgal tosgonii Mun huuchin Gal untraah angi gej b.had alba haaj b.san B.Baterdene ,Galbaatar gesen 2 hvn chuhal vvreg guitsetgesen shvv ene 2 hvn odoo undur nastan Galbaatar guau ni burhanii orond ochson Gehdee ene ulsad ch mun adil uramshuulah l heregtei shvv Enkhtuwshin Dargaa

0  |  0
зочин(103.20.152.50) 2019 оны 01 сарын 25

Шудрага ард (202.55.188.42)  18 цагийн өмнө Ийм л хүмүүс монголын бахархал. Жинхэнэ баатар. Батүүл бол ямар юмных нь баатар.бат үүлийн ”БАТАРЫГ” хураагаач ээ ....ард түмэн минь ...

0  |  0
Шудрага ард(202.55.188.42) 2019 оны 01 сарын 24

Ийм л хүмүүс монголын бахархал. Жинхэнэ баатар. Батүүл бол ямар юмных нь баатар.

0  |  0
Top